Шинг. Бүргэд

Алдарт эмч Шинг Бүргэд гуай монгол анагаах ухааны эмчилгээ судалгааны талаар үнэт туршлага хуримтлуулсан бөгөөд ауга амжилт олсон юм. Тэр хэрх шар усан өвчин, цусан өвчин, уушгин өвчин, зүрхэн өвчин, мэдэрэлийн өвчин, цөсөн өвчин зэргэ дотор салааны өвчинийг эмнэн засах талаар нэрэ алдаршисанаар барахгүй эмэгтэйн өвчинийг засахад чу маш чадамгай байдаг. Тэрэ бас удаан жилийн эмчилгэний туршилгаан дүгнэж Монгол жорын түүвэр гэх номыг монгол, төвд, хятад хэлээр харицуулан бичиж, 1985 онд хэвлүүлжээ. Бас “Цусны шингэлт харшилагдсан чинартай цус дутах өвчин”-ийг засах 1 дүгэр, 2 дугар номерт эмийг судлан бүтээж, урид хожид хорин найман өвчитөнийг засаж эдгээжэй. 1986 онд Лйаонинг муж болон Фүсинг хотын шинжлэх ухаан техник мэргэжилийн зөвлөлөөс 1 дүгэр, 2 дугар номерт эмийг ни шинжлэх ухаанч чинар ба давшигсан чинартай бөгөөд бодат хэрэглээний үнэ өртөгтэй эм гэж үнэлэгсэн байна.Ахмад эмч Шинг. Бүргэд амьд сэрүүн байхдаа далай баян эмчилгээний эрдэм мэргэжил, дээд хэмжээний эмчийн мораль сурталаар эл үндэстэний арад иргэдийн хүндэтгэл бишрэлийг олсон юм. 1978 онд Дундад Улсын Эм эмнэлгийн нийгэмлэгийн Лйаонинг мужийн хувиари нийгэмлэгийн хэрэг эрхилэгч, Фүсингийн хувиари нийгэмлэгийн хэрэг эрхилэгч дарга зэргэ тушаал хариуцав.

Хулганын яр өвчинийг зассан
Надыг бага байх үед ядуу тул охин дүү мини хулганын яр өвчинд нэрвэгдээд эмнүүлж чадсангүй үхэж билээ. Иймээс би хулагана яр өвчинд хорсох болжээ. Багшийг дагаж эмч сурч байга хугацаандаа хулганын яр өвчинийг засах тухай онц анхаарч явсан юм. Нэг удаа багш ном судар дээрхи жороор хулгана яр өвчинийг засаад тус болсонгүй байв. Үүнд би маш их гайхаж уул бичигийг олон дахин урвуулсан боловч ер ухаан түүхийг ни олсонгүй. Ингээд уул жорын арван хоёр хөл эмийг дэс дараалан амталж үзээд жор доторхи өмхий зэгэс бол халуун чанартай байхыг сэрэж мэдэжэй. Хулганын яр өвчин бол халуун чинартай өвчин тула халуун чинартай эм хэрэглэвэл гал дээрэ тос нэмэгсэн адали болох учираас өмхий зэгэсийг хэрэглэж болохгүй гэж бодоод дахин ном судар уравуулж эрсээр байж цагаан өмхий зэгэс сэрүүн чанартай байхыг мэдэж, түүгээр уул жорын өмхий зэгэсийг орлуулж хийсэнд үнэхээр үйлдэл үзүүлсэн байна. Сүүлээр ни энэхүү найралгын дээр баавгайн цөс, хач гүргүм, хирисийн эвэр, зүрхэн шош зэргийг нэмсэнд үйлдэлээр нэн сайн болсон байна. Охин дүүгийн мини ами насыг хороосон читгөрийг ингэж эрхэшээлдээн оруулж авсан. Энэхүү жорыг нэмэрит Доржтогба гэдэг юм. Тус жорын хөл: Арүра 25гр, рүда 20гр, цагаан өмхий зэгэс 15гр, бонга 25гр (номхатгана), заари 25гр, хадан хайлмал 10гр, зүрхэн шош 15гр, баавгайн цөс 2.5гр, хач гүргүм 10гр, гиван 2.5гр, наймалж 10гр, жүган 10гр, ортууз (дагша) 10гр, гүгүл 10гр, бөөрөн шош 10гр болно. Эдгээрийг нарийн талхадаж гурилаар зуураад буурцагын хиритэй үрилдэнэ. Тус жор бол сахуу, боом, гурван хатгалга хийгээд нйан халуун, цусан өвчин, элигэн халуун, нйан шар ус болон эдгээр зүйлийн шар ус, бам жич ясны эвэршиэл хатхалга зэргийг голцуу засна. Тус найралгыг хонго тулагсадад байдалд ни тохируулан 3, 5, 7 үрилийг буцалган хөргөсөн усаар даруулж уулгана. Жирмэсэн эмэгтэйд цээрлэнэ.


Элигэн өвчинийг зассан

Жараад оны үеээр бүх улсын хэмжээнээ гурван жил дараалан байгалийн гай гамшиг болж Фүшин оронд элигэн өвчин ихээр дэлгэрээд арад иргэдийн эрүүл мэндэд хүнд ноцтой аюул тулгарч байлаа. Ийм байдал доор сийаны намын хороо, засагийн ордоноос тусгай хүн томилон элигэн өвчинийг засах тогтоол гаргав. Энэ бол нам арад түмэнээс өгсөн хүнд үүргэ болхоор эрхэбиш сайтар бийэлүүлэх хэрэгтэй гэж бодоод, бү сийаны хэмжээн дэхи элигэн өвчин засах ажилд би оролцсон юм. Эхиндээн Чинадгүнсэл зараад нилээд тус гарч байсан ч хүнд өвчитөнийг засаж дийлэхгүй байлаа. Эдгээр байдалаас эмийн хүч гүйцэд үгүй байна гэж бодоод уул найрлагын доторхи гүргүмийн оронд хач гүргүм хийж заарийн хини хуви хэмжээг зохисийг үзэн нэмэгсэн байна. Ингэж найрагсан Чинадгүнсэлийг нигэ мөхөлиг уулгаж үзсэнд их тааламжтай бөгөөд өөр харшил үгүй байв. Яг энэ үед Жинчеү хотын химийн үйлдвэрийн сүжи Жан Шү гуай элигэн усан хаван олж хэдүйчинээн газар явж эмнүүлсэн боловч ер сайжирсангүй арга мухарахдаан энд ирсэн байжээ. Би өвчитөнд нэмэлт оруулсан Чинадгүнсэлээн өдөрт нигэ үрилээр уулгажээ. Гэтэл өвчитөн өвчиндөөн нигэмөсөн хорсогсон тул далдуур өдөрт гурван үрил уусан байна. Дэмэй хэдэн өдөр болсон үгүй элигэний орчим ни өвдөж, дорогши хэйлж цустай суулгажэй. Ингээд Жан сүжигийн өвчин их түргэн эдгэрсэн байна. Энэ мэтээр нэмэрит Чинадгүнсэлээр тухайн үед дэлгэрч байсан элигэн өвчинийг маш олон засаж сайн болсон юм.


Цухулбар

Ахмад эмч Шинг Бүргэд бол Фүшин ороны төлөөлөх чинартай монгол эмч болох юм. Түүний эмчилэх гол онцлиг бол өвчинд ни тохируулан эм найралгаан чидамгай улируулан хэрэглэхэд байна. Өөрөөр хэлвэл жорын хөл, хуви хэмжээнд нэмэри хасалт хийж өвчиний цаг хугацаа, өвчиний хувиралт, буусан орон, мөн чанар зэргэтэй зохицуулан хэрэглэдэг. Үүнд гол болох нөхцөл бол өвчиний хувиралт ба мөн чинарыг оновчитай оношилах, жорын хөл, хуви хэмжээ, чинар чидалыг сайтар эзэмшихийн хамт нэн чихул ни дан эмийн чинар чидалыг гүйцэд ойлгон улируулан хэрэглэж чадах явдал болно. Ахмад эмч Шинг Бүргэдийн эмчилгэний туршилгаас үзэхэд нүдний өвчинд Ү минг и-ийг голлон хэрэглэх, эмэгтэйн улаан цагаанаар буулгах өвчин, эрэгтэйн шижин өвчинд тарам, лууны ясыг голлон хэрэглэх, хамараас цус гарах, шар ус, хэрх, үе гишүүн өвдөхөд малгайн залаа өвсийг голлон хэрэглэх, хүүхэдийн элигэн өвчинд жамар цэцэгийг голлон хэрэглэх, хүүхэдийн хэвэлид хор тогтосонд са гиванийг голлон хэрэглэдэг. Үүгээр барахгүй дан эмийг улируулан хэрэглэх өргөн хэмжээний мэдэлгийг эзэмшигсэн бөгөөд эмчилбэр дээр хувисангуйгаар зардаг. Энэ ни түүний онцлиг бүхэй эмчилгэний гар авалга болсон байна. (Хай Лүнг Буу, Зуунжилт)



Цааш унших...
Free Hit Counter