Увидасын үндэсний мод тавих ёс

Мод тавих ёс бол Төвд эмнэлэгийн сургалтын нэг чухал арга бөгөөд үзэж байгаа номынхоо товч утгыг галбарвасан модны дүрсэнд уравуулан үндэс, иш, мөчир салаа, навч, цэцэг, үр жимс гэх мэтээр тоймлон үзүүлдэг сургалтын арга юм. Урьдын Монгол манба дацангуудад ч энэ аргыг хэрэглэдэг байсан билээ.



Энэтхэгийн Дхарамсала хот дахь Төвдийн Эмнэлэг Зурхай Судлалын Сургуулийн оюутан Дэнзин Чойдон Анагаах ухааны дөрвөн үндэсний гутгаар Увидасын үндэсний мод тавих ёсоор шалгалт өгөх үед хийсэн бичлэг.
Энд тавьж байгаа мод бол 13-р Далай ламын дэргэдийн оточ Лхасын Эмнэлэг Зурхай Судлалын Төвийг үүсгэн байгуулагч Чэнравноровын (1883-1962) шавь Жамбапэрэнлэй (1928-2011) гэдэг эрдэмтэний зохиосон мод тавих ёсоор тавьж байгаа болно. Жил бүр хичээлийн жилийн эцэст оюутнууд үзэж дууссан номынхоо модыг энэ мэтээр тавьж шалгалт өгдөг уламжлал эдүгээ ч тасарсангүйгээр оршсоор байгаа нь энэ билээ.


Цааш унших...
Free Hit Counter