Чилисан 七厘散 Qi Li San хэмээх хятад жорын тухай

Манай Монголчуудын сайн мэддэг энэ жор Хятад эмнэлэгийн “Жор найрлагын бага гар дэвтэр” Liang Fang Ji Ye гэдэг номонд анх тэмдэглэгдсэн гэдэг. Хятад эмнэлэгийн хамгийн алдартай цус төлжүүрэх, шарх гэмтэл хэрэглэдэг эм бөгөөд дэлхий дахинд ч танигдсан жоруудын нэг. Монгол үндэстэнд 19-р зууны үеэс эхлэж танигдаж эхэлсэн болов уу. Гүнгийн Зуугийн гэгээн Ишданзинванжалын Жүрү Дошал, Чойжамц маарамын Омцар Гаадон Дэрзод зэрэг бүтээлүүдэд энэ эмийн найрлагын тухай бичиж тэмдэглэсэн байдаг.
Чилинсан хэмээх нь “нэг ланг мянга хуваасны долоо” гэсэн утгатай бөгөөд нэг удаа уух тунгийн хэмжээ нь ийм учраас ингэж нэрлэгдсэн гэдэг. Эртний энэ алдарт жор 20-р зууны хятад эмнэлэгийн шархны алдарт жор Юнан Байяао буюу Юнаны цагаан эм гэдэг жорыг гаргахад гол хүчин зүйл нь болсон гэдэг нь дамжиггүй биз ээ. Орчин үед энэ жорыг өрнө зүгийн хууль журам зах зээлийн шаардлагад тааруулан Resinall K гэх мэтийн эмүүдийг үйлдвэрлэсэн байна. Найрлага: Матарын цус Xue Jie 30гр, Шунх Zhu Sha 3.6гр, Сэндэн ханд Er cha 7.5гр, Өвсөн Гүргүм Hong Hua 4.5гр, Гүгүл Mo You 4.5гр, Бойгар Ru Xiang 4.5гр, Габүр Bing Pian 0.36гр, Хүдэрийн заар She Xiang 0.36гр тус тус найруулна. Зарим найрлагуудад эдгээр хөл эм дээр Гарбочигтүб Tienchi San Qi 4.5гр хийгээд Савалганын үндэс Yan Hu Suo 4.5гр тус бүр нэмэр тавьж найруулсан байдаг. Цус төлжүүлэх, элдэв осол гэмтэлээс болсон шарх, гэмтэлд хэрэглэнэ.
Ихэнх хөл эмүүд нь өвчин намдаах, цус тогтоох, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй давирхайлаг гаралтай бодисууд байдаг. Матарын цус цус алдалт хийгээд өвдөлт намдаах үйлчилгээтэй бол сэрүүн чанар, эхүүн амттай Сэндэн Матарын цусны цус тогтоох хийгээд эд эсийг төлжүүлэх үйлдэлийг дэмжиж өгдөг. Ялангуяа Гүгүл, Бойгар хоёр гэмтсэн эд эсийг сэргээхэд чухал байдаг. Өвсөн гүргүм цусан халууныг дарах, цусыг төлжүүлэх, тэтгэх үйлдэлтэй. Хятадад өвсөн гүргүмээр найруулсан усан бэлдмэлийг мах ясны гэмтэлийг эмчилэхэд хэрэглэдэг. Савалгана бол хий цусны гүйдэлийг хэвийн болгох, цусны зогсонги байдал болон бэртэл гэмтэлээс болсон өвдөлтийг намдаах үйдэлтэй. Үүнийг хамгийн хүчтэй өвчин намдаагч ургамал гэж үздэг. Габүр судал сувагын амыг нээх үйлчилгээтэй. Хүдэрийн заар нянг нядлах, судал сувагын саад бөглөрөлийг арилгах үйлдэлтэй. Шунх гэмтэлийн дараах өвдөлт намдаах, тайвшируулах үйлдэлтэй.Үйлдэл: Халдвараас сэргийлэх, хавдар хариудах, цус алдахыг зогсоох, эд эрхтэний нөхөн төлжихийг дэмжих, цусыг идвэхжүүлэх үйлдэлтэй.
Хэрэглэх заалт: Зүсэгдсэн шарх, сунасан шөрмөс, хугарч хэмхэрсэн, зөөлөн эдийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэлээс болсон шарх, хавдар, цус алдалт өвдөлт.
Арьсны өвчнүүд үлд, экзема, мөөгөнцөрийн халдвар, бактерийн халдвараас болсон өвчлөлүүд.
Архаг өвдөлтүүд. Мэс засалын дараах шархны эдгэрэлтийг хурдасгах зэрэгт хэрэглэнэ.
Найруулах арга: Хөл эмүүдийг сайтар хольж, нарийн нухсаны дараа сэрүүн газар битүүмжлэн хадгалана.
Тун хэмжээ: Нэг удаа уухад нэг ланг мянга хуваасны долоог нэг тун хэмжээ гэж тогтоосон бөгөөд энэ нь одоогийнхоор 0.4гр орчим болно. Архи эсвэл буцалсан ус даруулж ууна. Ер нь ихэнхи хятад эмийн номуудад уух тунг 0.22-1.5гр гэж тэмдэглэсэн байдаг.Монгол хууччуул бол чилинсанг хамарын тамхины халбагаар хэмжиж архиар даруулж хэрэглэдэг. Дотуур уухаас гадна, гадуур шархан дээр цацаж хэрэглэдэг. Мөн архиар зуурч түрхэх буюу шавж хэрэглэнэ.
Хориглох заалт: Жирэмсэн эхчүүд уухыг хориглоно. Гемофилийн өвчтөнүүдэд хэрэглэхийг мөн хориглосон заалттай байдаг.

Цааш унших...

Үүнийг зөвхөн Internet Explorer9-д уншина. Use of Traditional Medicine in Mongolia: a Survey

ᠠᠮᠧᠷᠢᠺᡁᠨ ᠨᠢᠭᠡᠳᠥᠭᠰᠡᠨ ᠣᠯᠣᠰ ᠤᠨ ᠰᠲᠠᠨᠳᠹᠤᠷᠳ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠢᠢᠨ ᠠᠨᠠᠭᠠᠨᠬᠤ ᠤᠬᠠᠭᠤᠨ ᠪ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ᠂ ᠵᠤᠾᠠᠨ ᠾᠤᠫᠺᠢᠨᠰ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠢᠢᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠬᠢᠭᠡᠳ ᠨᠡᠢᠢᠳ ᠤᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠰᠣᠷᠠᠠᠭᠣᠯᠢ ᠵᠢᠨ ᠰᠣᠳᠣᠯᠠᠭᠠᠴᠢ ᠵ᠂ ᠠ᠂ ᠪᠧᠷᠨᠰᠲᠧᠢᠨ᠂ ᠮ᠂ ᠠ᠂ ᠰᠲᠢᠪᠢᠴ᠂ ᠰ᠂ ᠯᠧᠪᠠᠷᠤᠨ ᠨᠠᠷ ᠤᠨ 2002 ᠣᠨ ᠪ Complementary Therapies in Medicine ᠰᠡᠳᠬᠦᠯ ᠤᠨ 10 ᠳᠠᠬᠢ ᠳᠣᠭᠠᠷ ᠲᠤ ᠬᠡᠪᠯᠡᠬᠦᠯᠡᠭᠰᠡᠨ 〔ᠮᠤᠨᠭᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠳᠠᠬᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠡᠯᠲᠤ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠡ〕 ᠭᠡᠳᠡᠭ ᠥᠭᠥᠯᠡᠯ ᠵᠢ ᠡᠨᠳᠡ ᠲᠣᠪᠴᠢᠯᠠᠨ ᠣᠷᠴᠢᠭᠣᠯᠵᠦ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ ᠪᠠᠢᠢᠨ ᠠ᠃

ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠣᠯᠭᠠ

ᠮᠤᠨᠭᠭᠤᠯ ᠤᠨ ᠣᠯᠡᠮᠵᠢᠯᠡᠯᠳᠦ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪᠣᠯ ᠵᠡᠭᠦᠦ ᠡᠮᠴᠢᠯᠭᠡᠭᠡ᠂ ᠣᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤᠨ ᠡᠮ ᠲᠠᠩ᠂ ᠪᠠᠷᠢᠶ ᠠ ᠵᠠᠰᠠᠯ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠣᠰᠤᠳ ᠣᠯᠡᠨ ᠵᠥᠢᠯ ᠢ ᠪᠠᠭᠳᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠪᠡᠳ ᠬᠢᠭᠡᠳ ᠬᠢᠳᠡᠳ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠡᠮ ᠡᠮᠴᠢᠯᠭᠡᠨ ᠪ ᠬᠤᠯᠢᠮᠠᠭ ᠨᠢᠭᠡᠳᠡᠯ ᠶᠤᠮ᠃ ᠮᠤᠨᠭᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠦ 1990 ᠣᠨ ᠳᠤ ᠰᠤᠼᠢᠶᠠᠯᠢᠰᠲ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠲᠡᠭᠥᠰᠦᠭᠰᠡᠨ ᠢ ᠬᠥᠷᠲᠡᠯ ᠠ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠦ ᠠᠨᠠᠭᠠᠨᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠢ ᠰᠣᠷᠴᠦ ᠡᠮᠴᠢᠯᠡᠬᠦ ᠬᠣᠷᠢᠶᠡᠲᠠᠢ ᠪᠠᠢᠢᠯᠠ᠃ ᠲᠣᠰ ᠣᠯᠣᠰ ᠪᠢᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠬᠤ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠣᠭᠠᠨ ᠪ ᠶᠡᠬᠡ ᠰᠣᠷᠭᠠᠭᠣᠯᠢ ᠳᠡᠭᠡᠷ ᠠ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠵᠡᠷᠭᠡ ᠣᠯᠭᠠᠬᠣ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠦ ᠪᠤᠢ ᠪᠤᠯᠵᠡᠢ᠃ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠰᠣᠷᠭᠠᠯᠲᠦ ᠳᠤᠷ ᠰᠢᠨ ᠠ ᠣᠶᠦᠲᠠᠨ ᠪᠤᠯᠤᠨ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠡᠮᠴᠢ ᠠᠯᠢ ᠠᠯᠢ ᠨᠢ ᠬᠠᠮᠠᠷᠠᠭᠳᠠᠵᠣ᠂ ᠣᠷᠢᠳ ᠨᠢ ᠲᠡᠭᠦᠰᠦᠭᠰᠡᠨ ᠡᠮᠴᠢ ᠨᠠᠷ ᠳᠠᠪᠲᠤᠨ ᠰᠣᠷᠭᠠᠯᠲᠠᠨ ᠳᠤ ᠶᠠᠪᠣᠵᠦ ᠳᠢᠫᠯᠤᠮ ᠠᠪᠣᠳᠠᠭ ᠪᠠᠢᠢᠨ ᠠ᠃ ᠤᠳᠤ ᠵᠢᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠯ ᠪᠠᠷ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠶ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠡᠮᠴᠢ ᠨᠠᠷ ᠲᠣᠰ ᠣᠯᠣᠰ ᠤᠨ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠲᠦᠪ ᡂᠠ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠨᠢᠯᠢᠶᠡᠳ ᠬᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠢᠢᠬᠣ ᠪᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠭᠡᠳ 1998‌—1999 ᠣᠨ ᠪ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ ᠤᠨ ᠵᠢᠯ ᠳᠦ ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠶᠡᠬᠡ ᠰᠣᠷᠭᠠᠭᠣᠯᠢ ᠵᠢᠨ ᠰᠣᠷᠣᠯᠴᠡᠠᠠᠴᠢᠳ ᠤᠨ ᠪᠠᠷᠠᠭ 20 ᠬᠣᠪᠢ ᠨᠢ ᠳᠠᠩ ᠭᠠᠭᠴᠠ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠦ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠰᠣᠷᠴᠤ ᠪᠠᠢᠢᠯᠠ᠃

ᠡᠳᠦᠭᠡ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠦ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠵᠢᠨ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠲᠦ ᠥᠷᠭᠡᠨ ᠵᠢᠡᠷ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠳᠡᠵᠦ ᠪᠠᠢᠢᠨ ᠠ᠃ ᠡᠢᠢᠮᠦ ᠪᠠᠢᠢᠲᠠᠯ ᠠ ᠮᠤᠨᠭᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠳᠠᠬᠢ ᠠᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠪ ᠲᠣᠬᠠᠢ ᠥᠷᠥᠨ ᠡ ᠳᠠᠬᠢᠨ ᠪ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠭᠠᠨ ᠳᠦ ᠮᠠᠰᠢ ᠪᠠᠭ ᠠ ᠪᠠᠷᠤᠭ ᠳᠤᠷᠢᠳᠠᠭᠠᠳᠦᠢ ᠰᠢᠬᠠᠮ ᠪᠠᠢᠢᠭ ᠠ ᠨᠢ ᠭᠠᠢᠢᠬᠠᠯᠲᠠᠢ ᠶᠦᠮ᠃ ᠳᠡᠯᠬᠡᠢ ᠵᠢᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠵᠢᠨ ᠪᠠᠢᠢᠭᠭᠣᠯᠭᠠ ᠵᠢᠨ 1983 ᠣᠨ ᠪ ᠮᠣᠨᠭᠭᠤᠯ ᠣᠯᠣᠰ ᠤᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠵᠢᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠳᠣᠬᠠᠢ ᠲᠠᠢᠢᠯᠠᠩ ᠳᠦ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠤ ᠠᠨᠨᠠᠭᠠᠬᠣ ᠣᠬᠠᠭᠠᠨ ᠳᠥᠩᠭᠡᠵᠦ ᠶᠧᠥᠷᠥᠫ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠵᠢᠨ ᠡᠮᠴᠢᠯᠭᠡᠭᠡᠨ  ᠳᠦ ᠣᠷᠭᠠᠮᠠᠯ ᠤᠨ ᠡᠮ ᠳᠠᠩ ᠪᠤᠯᠤᠨ ᠲᠡᠳᠡᠷᠭᠡᠷ  ᠤᠨ ᠢᠳᠡᠪᠬᠢ  ᠳᠡᠢ ᠪᠤᠳᠢᠰ ᡂᠨ ᠢ ᠰᠤᠩᠭᠤᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠳᠦ ᠰᠢᠯᠵᠢᠵᠦ ᠪᠠᠢᠢᠭ ᠠ ᠳᠡᠲᠦᠢ ᠯᠠ ᠳᠣᠷᠢᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠢᠢᠨ ᠠ᠃

ᠡᠨᠡ ᠲᠣᠷᠰᠢᠯᠲᠠ ᠵᠢᠨ ᠰᠣᠳᠣᠯᠭᠠᠭᠠᠨ ᠪ ᠵᠤᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠣᠯ ᠮᠣᠨᠭᠭᠤᠯ ᠣᠯᠣᠰ ᠤᠨ ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠬᠣᠲᠠ ᠵᠢᠨ ᠣᠷᠰᠢᠨ ᠰᠠᠭᠣᠭᠴᠢᠳ  ᠤᠨ ᠣᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯᠲᠦ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠵᠢᠨ ᠡᠮᠴᠢᠯᠭᠡ ᠥᠢᠯᠴᠢᠯᠬᠡᠨ ᠪ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠡ ᠵᠢ ᠥᠨᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠵᠢᠭᠣᠯᠠᠬᠣ ᠪᠠᠢᠢᠯᠠ᠃

ᠥᠷᠭᠡᠯᠵᠢᠯᠡᠯ ᠪᠤᠢ ᠁᠁


Цааш унших...
Free Hit Counter