Равжор эмчийн туришлга

Элэгний өвчин засаж эрдэм чадалаа мандуулсан алдарт ахмад эмч Равжор 1890 онд Өвөр Монголын Баарин баруун хошууны нэгэн малчины гэрт төржээ. Тэр хар багаасаа Хөлөн Буйрын нэгэн эмч багшийг дагаж сүм хийдэд сууж төвд монгол ном судар сурахын дагуу эм эмнэлэг сурчээ. Багш нь нас барсаны дараа тэр Утайд очиж араваад жил тусгайлан Буддын шашины гүн ухаан болон төвд монгол эмнэлэг сурав. Гучин хоёртойдоо Шилийн гол аймагийн Гэгээн хийд сүмд очиж доорамба цол хүртэж тус сүмд сууж эмчилгээний ажил хийв. Тэр 1948 онд Шилийн гол аймагийн анхдугаар Монгол эмнэлэгийн хамтарсан эмнэлэгийн газар байгуулах ажилд оролцжээ. 1962 онд Шилийн гол аймагийн Монгол эмнэлэгийн судлах газарын дэд даргын тушаал хариуцав. Тэр “арван жилийн самууралын” дунд хүнд сүрхий хал зовлон амсаж 1972 онд эмгэнэлтэйгээр энэ ертөнцөөс ангижирчээ.

Равжор гуайн алдар цол Хөх хот, Шилийн гол, Зуу-Од, Жирим, Хөлөн Буйр зэрэг газарын эл үндэстэний ард иргэдийн сэтгэлд гүн суусанаар барахгүй, түүний эмнэлэгийн эрдэм чадвар нь Улаанхүү, Апэй, Агваанжигмэд зэрэг нам төрийн удирдах хүмүүсийн бишрэл хүндэтхэлийг олсон юм. Тэр Шилийн гол аймагийн улс төрийн зөвлөлгөөний гишүүнээр сонгогдсон бөгөөд бүх улсын хөдөлмөрийн жишээчидийн хурал, Өвөр Монголын өөртөө засах ороны хөдөлмөрийн жишээчидийн хурал ба бүх ороны Хятад Монгол эмчийн төлөөлөгчидийн хуралд урид хожид оролцов.

Равжор гуай маань алтан дэлхийгээс хагацсан боловч түүний эмчилгээний туршлагынх нь сод, туршлагынх нь ханд болох Элгэний өвчинийг засах туршлага гэх эрхэм нандин бүтээл нь нийт олоны хүртээл болж хоцороод одоо хоёр дахи удаа хэвлэгдэж буй.

Элгэний өвчин засах тухай
1960 онд дөчөөд настай нэгэн өвчтөн надаар өвчинөө үзүүлж билээ. Тухайн үед тэр өвчтөний өвчин нь их хүнд байсан бөгөөд элгэн дээр нь сүрхий өвдөж идээ ундаад дургүй, судал нь нарийн түргэн эрчимтэй лугшиж амисхаа нь гадгаш гарах үед элгэн судал нь зогсох буюу удаан байв. Шээс нь улаан бөгөөд язмагтаж, хэл нь захаараа улайж голд нь шар өнгөртэй. Бүх бие нь шарлаж ялангуяа нүд хумс нь илүү шарлаж хэвэлийн хэсэг нь хар ногоон өнгө орсон байв. Эдгээр шинж тэмдэгийг үндэслэн би элгэн өвчин гэж тодлов. Ингээд элгэн халууныг арилгахаар өглөө Живишижид уулгаж, үдийн өмнө Алтан Арүра-5, Дээд Гүргүм-7-г хавсаруулан уулган, үдийн хойно нь мөн Дээд Гүргүм-7 уулгаж, орой унтахаас өмнө нь Гиван-9 буцалсан усаар даруулж уулгав. Энэ мэт гараг гаран засаад байцаан үзэхэд идээн ундааны дуршил нь нээгдэж бие нь хөнгөрөн өвдөх нь намжсан байв. Үүний өмнө уулгасан эмээс Живишижид, Алтан Арүра-5 хоёрыг хасаад өглөө Их танг буцалсан усаар бүрж уулгав. Үдийн өмнө Их хар-12-ийг буцалсан даруулж уулгажээ. Бусад эмүүдыг нь өмнө уулгасан ёсоор уулгасан байна. Энэ мэт гараг гаран зассанд өвчтөний бие нь хөнгөрөн эвэршээл нь намжсан ч толгой өвдөж чих шуугих шинжтэй болжээ. Үүнд бодит байдалыг үндэслэн уулгаж байсан эмээс нь Их хар-12, Гүргүм-7 хоёрыг хасаж оронд нь Агар-8ийг хонины шөлөөр даруулан уулгах, Агширга-10ыг буцалсан усаар даруулж уулгахаар өгөв. Бусад эмийг нь уулын ёсоор уулгажээ. Гарагын дараа дахин байцаан үзэхэд өвчтөний биеийн тамир нь сайжирч эвэршээл нь багассан байлаа. Гэвч элгэн дээр нь заримдаан хатгалан олон хийлүүлж байв. Энэхүү байдалд зохиулан өглөө Олгойн хийн Анар-13, Гүргүм-7г буцалсан усаар даруулан уулгажээ. Энэ мэт тав хоног дараалан засаж дахин байцаахад дэлүүний дээр нь өвдөж, дэлүүний судал тэгш үгүй зэрэг шинж илэрсэн байв. Үүнд уулын уулгаж байсан Олгойн хийн Анар-13ыг нь хасаад оронд нь Гагола-19ийг буцалсан усаар даруулан уулгаж бусад эмийг нь мөн тав хоног дараалан уг ёсоор нь өгчээ. Дахин байцаахад нүд, хумс, биеийн шар нь бүрмөсөн арилсан байлаа. Ингээд өглөө нь Гиван-9ийг буцалсан усаар даруулан уулгах, үдийн өмнө хоёр тун Их тан уулгах, үдийн хойно мөн хоёр тун Их танг хонины шөлөөр бүрж уулгахаар тав хоногийн эм өгчээ. Тухайн үед бага сага халуун төрсөн шинж гарч нүд хумс нь цайсан тул шарын тухайт туулбар уулгаж арван дөрвөн удаа туулгаад цагаан будааг сүүнд чанаж идүүлэн туулгын сүүлийг хурааж дараа нь Тунгалаг-5 дээр Алтан Арүра-5 нэмэж өглөө оройд нь буцалсан усаар даруулан долоо хоног уулгав.

1959 онд Шилийн гол аймагийн Зүүн Сөнөд хошуунд элгэний халдварт өвчин дэлгэрээд олон хүн өвчилсөнд би европ эмч нартай хамт тусгайлан хүрч байцаагаад өвчтэй байсан зуу гаруй сурагчийн дотороос жаран дөрвөн хүнийг элгэн өвчтэй гэж тодолсон бөгөөд түүний дотороос арван зургааг нь өвчин нь хүндэрсэнээр тодлов. Эдгээр хүүхэдийн голцуу илэрүүлэх шинж байдал гэвэл толгой нь өвдөн ханиалган, халуу орж элгэн дээгүүр нь өвдөнө. Нүд нь улайж их ундаасан заримынх нь хамараас нь цус гарч зарим нь үдийн хойно их халуурч, элгэн судал нь түргэн түргэн эрчимтэй бөгөөд чанга лугшиж байв. Шээсний өнгө нь улаан, үнэр нь умхий, уур нь их, хэл нь захаараан улаан, голдоон шар өнгөртэй. Үүнд өглөө Живишижид, үдийн өмнө Их улаан тан, Сороло-4 тан хоёрыг хувь сацуу чанаж уулган, үдийн хойно Алтан Арүра-5, Гүргүм-7г тусбүр буцалсан усаар даруулж гурав хоног дараалан уулгав. Ингээд бид европ эмч нартай хамт олон зүйлийн арга маягаар байцаан үзсэнд халуун нь багасч, элгэний өвчинийх нь шинж тод болсон байна. Тэгээд өглөө Живишижид, үдийн өмнө Оглүнсэлжид, Гүргүм-7, үдийн хойно Алтан Арүра-5, Гиван-9 зэрэгийг тусбүр буцалсан усаар даруулж тав хоног дараалан уулгаад дахиж байцаан үзэхэд өвчин нь илаарших тийш хандсан байлаа. Үүнд лахин үдийн хойно нь Рүда-6, Гүргүм-7, үдийн хойно Гүргүм-7, Гиван-9ийг тусбүр буцалсан усаар даруулж гараг уулгасанд өвчин нь үндсэндээ эдгэрчээ. Ганц нэг багшийн хуучин нь хөдлөж тус өвчинтэй хавсарсан тул бүрмөсөн эдгэрээгүй байв. Үүнд өглөө нь Амар-6, Үдийн өмнө нь Оглүнсэлжид, Гүргүм-7, үдийн хойно н Рүда-6, Ланчин-13 зэрэгийг тусбүр буцалсан усаар даруулж уулгахаар өгөөд буцан ирэв. Арав хоногийн дараа тэр багшаас захидал ирж “Миний бие өдөр ирэхүйеэ буй тул эм дахин өгөх болбуу” гэж эмийн заллага хийжээ. Чингээд би үдийн өмнө Амар-6, Оглүнсэлжид, үдийн хойно Гүргүм-7, Гиван-9ийг тусбүр буцалсан усаар даруулж уулгахаар арав хоногийн эм өгч явуулав. Эмээн ууж бараад тэр багш өөрөө хүрээд иржээ. Байцаахад өвчин нь үндсэндээ эдгэрсэн байв. Өвчиний хогийг таслахаар үдийн өмнө Амар-6, Гүргүм-7, үдийн хойно Их танг тусбүр буцалсан усаар бүрж дараа нь Гиван-9ийг буцалсан усаар даруулж уулгахаар өгөхийх хамт сувилж цээрлэх зүйлийг нарийн захижээ.

1959 онд намайг Өвөр Монголын эмнэлэгийн хороонд эмчилж байхад гучаад настай нэг эрэгтэй өвчинөө үзүүлэхээр иржээ. Түүний өвчиний байдал нилээд хүнд байсан бөгөөд идээнд дургүй, халуу орж үнэр амт мэдэхгүй, элгэн дээр нь сүрхий өвдөн зүүн баруун сүвээгээр нь хэсэж хатгалах, тахим нь татаж өвдөх, бие нь муудах зэрэг шинж голцуу илэрч судал нь түргэн удаан тэгш үгүй лугшиж хэл нь захаараа улайж голдоон шар өнгөртэй байв. Эдгээр шинжийг үндэслэн шарын халуун ба элгэний Левганзи өвчин гэж тодлон, өглөөний зургаан цагт Их улаан-13 тан, Сороло-4 танг хувь тэгш холиж чанаж уулгаад, үдийн өмнө есөн цагт Амар-6, арван нэгэн цагт Алтан Арүра-5, үдийн хойнохи хоёр цагт Гүргүм-16, орой унтах үед Гиван-9ийг тусбүр буцалсан усаар даруулж гурван өдөр дараалан уулгасанд шээсний үнэр нь багасч, бүдүүн цагаан хөөстэй болж, чих нь шуугин халууны шинж нь арилж, хийн шинж илэрсэнд Их улаан-13ийн тан, Сороло-4 танг хасаад оронд нь Амин эрдэнийг хонины шөлөөр даруулж уулгаад долоо хоног дээр нь байцааж үзэхэд биеийн тамир нь сайжирч хий халуун нь багасч, идээн ундаанд бага сага дурлах болоод элгэний өвчиний шинж нь улам тод болжээ. Иймээс Амар-6г хасаад оронд нь Дээд Гүргүм-7г буцалсан усаар даруулан уулгаж, бусад эмийг нь уул ёсоор нь уулгаж хэд хоног зассанд өвчиний байдал нь өдөрөөс өдөр сайжирсан байна. Гэвч цусыг нь байцаахад өвчиний хог нь бүрмөсөн тасраагүй тул Данмасевигүргүм-12ийг хорин дөрвөн хоног буцалсан усаар даруулан уулгасанд өвчин нь бүрмөсөн эдгэсэн байв.

No comments:

Post a Comment

Free Hit Counter