Жамба эмчийн туршилга

Алдарт ахмад монгол эмч Жамба 1907 онд одоогийн Өвөр Монголын Дархан Муумянган хошууны Жавхлант сумны малчин Норовын гэрт төржээ. 13-тайдаа Батхаалга сүмийн манбадацанд очиж алдарт эмч Лоосалаас монгол эм эмнэлгэ сурчээ. Чөлөөлөгдсөний дараа тэр намын үндэстэний төрийн бодолгын туяалалаар улсын эмч болж Дархан Муумянган хошууны монгол эмнэлгийн хороонд ажиллав. Сүүлээр ни тэр голлогч монгол эмчийн цол хамгаалж тус эмнэлгийн хорооны хороон даргын тушаал хариуцжээ.

Жамба гуай бас хошуу, аймаг, ороны дэсийн тэргүүний тэргүүний ажилтанаар олонтаа сонгогдон хөхүүлэгдсэнээр үл баран Өвөр Монгол болон Улаанцав аймагийн улс төрийн зөвлөлгөөний гишүүнээр сонгогдсон юм. Тэр бүх хүчин чадалаа цөм монгол анагаах ухааны үйлс ба хил хязгаарын ороны ард иргэдийн эрүүл мэндийн үйлст өргөж, эрхим нандин оточийн увидасаар нийт олоны хүндлэл хайрыг олсон юм.

Савны хүйтэн хийтэй архаг өвчтөнийг зассан
Далаад оны эхээр билээ. Дархан Муумянган холбоот хошууны Баяновоо суманы Баянухаа гацааны дөч гаруй настай нэгэн малчин эмэгтэй надыг эриж ирэн өвчинөө үзүүлсэн юм. Тэр өвчлөөд удаан жил болж байх бөгөөд арвин газар үзүүлсэн боловч ер тус гарсангүй гэнэ.

Өвчтөний байдал: Толгой нь өвдөх, бие ни тамирдах, нуруу бөөрөөр ни өвдөх, хэсэгдээн хөших, сарын хир ни тэгш үгүй, умхий үнэртэй цагаан чийг арвин буулгах, хэвэли өвдөх, шээс баас тэгш бус зэргэ шинжтэй. Эдгээр шинж тэмдэгийг үндэслэн савны хүйтэн чанартай архаг өвчин гэж оношлов.

Хэрэглэсэн эм: Өглөө ни Шүн Агар-8 дээр цал хачирлаж буцалсан усаар уулгав. Үдэд Сүгмэл-7 бурамтай усаар уулгажээ. Орой ни Олмосе-25ийг буцалсан усаар даруулан уулгав.

Эдгээр эмүүдийг 5-6 гараг уулгасаны дараа Гүргүм-8, Нида Жиндог, Бөөрний Арүра-10 зэргэ эмүүдийг өвчиний байдалд ни зохицуулан зарахын дагуу сувилалтыг эрхимлүүлсэнээр өвчин ни бүрмөсөн эдгэрсэн байна. Өвчтөн эдүгэ болтол эрүүл саруул буй.

Хэрх өвчинийг зассан
1977 онд Дархан Муумянган хошууны Цагаанхад сумны Журайням гэдэг 50аад настай малчин намайг эрж өвчинөө үзүүлсэн билээ.

Өвчтөний байдал: Үе гишүүн ни хөших, хэсэгтээн гар хөл ни татах, мэдрэл ни будангуйрах, толгой ни өвдөх, шилин хүзүү ни үргэлж хөших, шингэлт муу, нойр бага, сүүж бэлхүүс яс үес ни шимширч өвдөх, нүд ни бүргэлзэх зэргэ шинжтэй. Эдгээр шинж тэмдэгийг үндэслэн хэрх өвчин гэж оношлоод өглөө Цагаан Гүгүл-10ыг буцалсан усаар даруулан уулгаж, үдэд Хатгалгыг дарагч-6г буцалсан усаар даруулан уулгаж, орой ни Мөнгөн ус-18ыг буцалсан усаар даруулан уулгав. Дээрхи эмүүдийг 5 гараг уудгасаны сүүлээр Гаруди-13, Эрдэни үрил зэргэ эмүүдийг ээлжилэн хэрэглэсэнд өвчин ни хог үгүй эдгэрчээ.

No comments:

Post a Comment

Free Hit Counter