Фүсенга эмчийн туршлага

Алдарт ахмад монгол эмч Лай Фүсенга 1890 онд одоогийн Ляонин мужийн Фүшин сианы жирийн нэгэн тариачины гэрт төржээ. Тэр наймтайдаа Монголжин Гэгээн сүмд очиж төвд ном сурахын дагуу эм эмнэлэг сурчээ. Сүүлээр нь Хайчен гэдэг багшаас Анагаах ухааны дөрвөн үндэсийг, Хөх Бэндэръя зэрэг эм эмнэлэгийн сонгодог зохиолуудыг системтэй сурч зохих гар авлага эзэмшсэн бөгөөд 1918 оноос эхлэн биеэ дааж эмчилсэн байна. Тэр Монгол эмнэлэгийн дотор салааны өвчин, гадар салааны өвчин болон эмэгтэйн өвчинийг эмнэн засах талаар онц ерөндөгтэй бөгөөд халуун өвчинийг эмнэн засах талаар ч нэр алдаршсан юи. Ялангуяа Монгол эмнэлэгийн уламжлалт төөнө засалаар ясны сүрьеэ өвчинийг эмнэн засаад илтэд амжилт олжээ. Гучаад оны эхиний үед тэр Дархан вангийн ордонд "Бурхан эмч" цолтой байжээ. Тэр 1953 онд Хорчин зүүн гарын дундад хошуунд анхдагч "холбоот үзлэгийн газар" байгуулж эмчилгээний ажилаа үргэлжилүүлжээ. 1956 онд Жиримийн аймагийн ардын эмнэлэгийн хорооны Монгол эмнэлэгийн тасагийн эрхлэгчийн ажил хариуцав. Удаан жилийн эмчилгээний ажилын дунд тэр ховор нандин туршлага хуримтлуулсанаар барахгүй олон шави хүмүүжүүлжээ. 1961 онд Түнляо хотоноо нас барав.

Лай. Фүсэнгэ гуай эл үндэстэний ард иргэдийн эрүүл мэндийн үйлэст өөрийн алива хүч чадалаан шавхсаар иржээ. Тэр орон, аймаг, хошуу тэсийн сайчуулаар олонтаа сонгогдсон бөгөөд Жирим аймагийн улс төрийн зөвлгөөний гишүүнээр сонгогдсон юм.


Нян хижиг гэдсэн хатгалгын эмнэн засах
Нян хижиг гэдсэн хатгалга бол олонхи нь элгэний цусан халуун саванд унаж муу цус, шар ус, нянтай хямралдан шарын халууныг хөдөлгөсөнөөс болсон гэдэс хатгалан суулгадаг түргэн чанартай өвчин юм. Ахмад эмч Лай. Фүшингэ тус өвчинийг эмнэн засахдаа голдуу өвчиний шинж тэмдэгийг үндэслэн эм засалаан хэрэглэдэг.
1. Хадан хайлмал-13 найрлагыг Солонго-4 тангаар даруулан өгөх буюу Баатар-7 найрлагыг өвчиний хүнд хөнгөний байдалтай нь зохицуулан өгнө.
2. Халууны хүч ихдэж цус идээтэй суулгаж байвал Цөс-7 найрлагыг Наран ногоог чанасан тангаар даруулан өгнө.
3. Тэмээн хөх 50 граммыг тутрага будаатай хамт чанаад уулгавал суулгахыг зогсоодог.
4. Шар мод, Шар үндэс хоёрыг хувь сацуугаар чанаад нэг удаа уулгавал гэдэсний шарын халууныг арилган суулгахыг зогсооно.
5. Нянгын хүч дийлэнхи байвал Гаруди-5 найрлагыг Солонго-4 тангаар даруулан уулгавал туслана.
6. Суулгахыг зогсоосоны дараа Алтан өнгөт Арүра-5 найрлага буюу Тунгалаг-5 найрлага мэтийн эмүүдийг өгч, гэдэсний хий шарыг тэгшитгэхийн хамт ходоодоны галын илчийг сэлбэж тамирыг төлжүүлнэ.
7. Тус өвчинийг сувилахдаа сэрүүн бөгөөд хөнгөн, шим тэжээл сайтай, шингээхэд хялбар идээн шүтүүлж, өвчтөнийг хэвтүүлж амаруулах нь чухал.
8. Өвчтөн их халуурч эвэршээл ихтэй байвал тахимын судалыг ханаж болох бөгөөд сүүлийн үед гэдэсний бэлчир болон олгойн бэлчирт нь төөнөж болно.

No comments:

Post a Comment

Free Hit Counter