Гоош эмчийн туршлага

Алдарт ахмад Монгол эмч Гоош 1886 онд одоогийн Өвөр Монголын Найман хошууны Шавар нуур гэдэг газар төржээ. Тэр наймтайдаа Борхошуу сүмд очиж Монгол эм эмнэлэг ба төвд ном сурчээ. 18-тайдаа Борхошуу гэгээнийг дагаж Бугатын Бадгар Зууд очиж Дүйхор гэгээнээс Буддын шашины гүн ухаан ба анагаах ухаан сурав. Тэр бас Бугатын баруун дахь Дашетай хэмээх байгалийн халуун аршааны газар очиж ахмад алдарт эмч Жаахан гэлэнгээс эм таних, эм номхотгох эрдэм сурчээ. Нэг жилийн дараа нутагтаа буцаж ирээд Шилийн гол, Цахар, Зуу-Од, Хөх хот, Бугат, Улаанцав, Утай, Гүнбүм зэрэг газараар тойрон эмчлэхийн дагуу эм газарын эмт бодисын төрөл зүйлийг ч анхааран явсан байна. 40-өөд оны сүүлчээ цаг төр самуун болохоор Бээжингийн Юнхэгүн, Сүнжүсе зэрэг газар хүрч эмчилгээний ажилаан үргэлжлүүлэв. Тэр 1958 онд Өвөр Монголын Монгол эмнэлэгийн дээд сургуулийн Монгол эмнэлэгийн ангийн эм таних дадлагын хичээлийг заан жолоодов. 1962 онд Шилийн гол аймагийн Монгол эмнэлэг судлах газар байгуулагдангуут тэнд очиж эм эмнэлэгийн судалгаа ба эмчилгээний ажил хийжээ. "10 жилийн самуурал" дунд хүнд сүрхий хал зовлон амсаж 1971 онд эмгэнэлтэйгээр нас барав.

Ахмад эмч Гоош хэдэн арван эмчилгээ судалгаандаа маш олон амжилт бүтээл олжээ. Тэр эмт бодис ялган таних талаар олоноос оройлсон бөгөөд эмчилгээний талд ч хувийн онцлог бүхий дадамгай сайн гарын авлагатай байдаг. Ялануяа төөнө, түрэм зарах ба эмэгтэйн өвчин, саа өвчин зэрэгийг засахдаа онц ерөндөгтэй юм. Тэр эмт бодис ялган таних туршлага ба эмчилгээний туршлагаан дүгнэж, маш арвин зохиол өгүүлэл бичсэн боловч цагын мууг дайрсан болхоор олонхи нь хэвлэгдэн тархаж дийлсэнгүй. Сүүлээр нь Шилийн гол аймагийн Монгол эмнэлэг судлах газарын Тогоо, Бай, Иш, Галсан зэрэг нөхөд үлдэгдэл бүхий тэмдэглэлүүдийг нь эмхэтгэж Гоош эмчийн туршлагат жор, Шилийн голын тал нутаг дахи Монгол эмэнд хэрэглэгдэх ургамал гэх нэрээр хэвлүүлж дотоододоо тархаажээ. Эдгээр ном нв 1986 онд Шилийн гол аймагийн шинжлэх ухаан техник мэргэжилийн үр бүтээлийн шагнал хүртсэн байна.


Хүүхэн хэвтэш буух өвчинийг засах тухай
1960 оны тавдугаар сард намайг Өвөр Монголын Эрүүл хамгаалалын тэнхимээс эрхилэн Монгол эмчийн давтан боловсруулах ангид багшилж байсан хугацаанд Хөлөн Буйр аймагийн Хорлоо гэдэг малчин бүсгүй надаар өвчинөө үзүүлэхээр ирсэн байна. Өвчтөний хэлэхээр хүүхэн хэвтэш буух өвчинд нэрвэгдээд 5-6 жил болж, олон газар тойрин мохтолоо эмнэж засуулсан боловч илаари болсонгүй. Тухайн үед өвчтөн тамир дорой, явж суухдаа тун хүчиртэй байсан бөгөөд ялангуяа хүүхэн хэвтэш нь бууж, умай нь унжийж гарсан байв. Үүн би үйлдлээр сайн уламжлалт гар авлаа болох "хүүхэн хэвтэшийг уул оронд нь оруулах засал" хийж, нурууны 18-р үений хажуугийн хоёр бэлчирт түрэм тавиад сүгмэл-7, анар-10, галт зэвсэг-13 зэрэг эмийг байдалт нь тохируулан уулгаж өвчнийг нь бүрмөсөн эдгэрүүлсэн юм.

Хүүхэн хэвтэшийг уул оронд нь оруулах засалыг хийхэд: урьдаар ариутгасан шаа бөс хэдэн хэсэг бэлдэнэ. Биеийн дулаацтай адилавтар цэвэрхэн ус ба саяхан саасан үнээний сүүг тус тус зохих хэмжээгээр бэлтгэх бөгөөд хэл цоргигч давс 5 граммыг 40 мл халуун усанд уусгаад зөөгшүүлнэ. Бас диаметр нь 0.5 см, урт нь 20 см бөөрөнхий хулсны үзүүрт цэвэр зөөлөн торгыг бамбайтал ороож зарахад бэлхэн болгоно. Тус засалыг нам сэлүүхэн, ариун цэвэрхэн, дулаан бүлээх гэрт хийх бөгөөд өвчтөнийг салхи жавар авахаас хичээлгэнэ. Бодитой хийх арга гэвэл: өвчтөний хөлийг нь хумиулан дээш хандуулан хэвтүүлж, унжийж гарсан хүүхэн хэвтэшийг нь ил гаргана. Ингээд хулсанд ороосон торгоон бүлээн усанд дүрж, түүгээрээ гадгаш унжийсан хүүхэн хэвтэшийг угааж цэвэрлээд дээр нь наалдсан усыг нь шаа бөсөнд шингээн авч дахин бүлээн сүүгээр угаан цэвэрлэнэ. Хамаг сүүлд нь хэл цоргигч давсаны уусмалаан түрхэж, хүүхэн хэвтэшийг уул оронд нь хөнгөхөн түлхэж оруулаад хэвэлийн доорд хэсэг, давсагийн дээр гараараа аяархан дээш илж өгнө. Засал хийж барсаны сүүлээр өвчтөний цээжин хэсэгийг доор, өгзөгийн хэсэгийг нь дээр байршилаар дээш хандуулан гурван хоног хэвтүүлнэ. Энэ хугацаанд оцойж суухыг цээлүүлнэ. Гурван хоног өнгөрвөл өвчтөнийг ороноос нь намуухан буулгаж бага сага хөдөлгөөн хийлгэж болно. Засал хийсэн өдөрөөс эхилэн өглөө сүгмэл-7, өдөр анар-10-ыг удаа бүр 3 гр-ы буцалган хөргөсөн усаар даруулж уулгана. Засалын дараа явдал мөрийн талаар хөнгөх намуухан явж суухыг эрхэмлүүлж, хүнд юм өргөх, хүч гаргах ажил хийх, догшин долгин хөдөлж барих, хүчлэн ханиах, доргош хүчтэй дүлэх, хурицал хийхийг цээрлүүлнэ. Идээ ундааны талаар хонины мах, үхэрийн мах, шар тос, бурам зэрэг бүлээн шимэй зүйл идүүлж, ямааны мах, сагагын гурил, шиш будаа, цагаан ногоо, хүйтэн ус, ээдсэн сүү зэрэг хүйтэн сэрүүн чанартай зүйлийг цээрлүүлнэ.

Дээрхи засалыг хийгээд хоёр гараг болвол нурууны 18-р үеийн хажуугийн хоёр бэлчирт түрэм тавина. Гэхдээ нэгдүгээр удаа зүүгээ дотгош бага зэрэг хатгаж оруулаад спиртэн дэнгээр жаахан халаавал болчихно. Өвчтөн зүүний халууныг тэсэж дийлэхгүй бол бөөмнөлсөн хөвөнг хүйтэн усанд дүрж, зүүгээ хөргөөд дахин дотогши хатгаж оруулах хэрэгтэй. Энэ мэтээр хэд дахиж, тав дахи удаа зүүгээ дотогши ямх хиртэй хатгаж оруувал болчихно. Зүүгээ авсаны дараа өвчтөнийг доор буулгаж намуухан алхуулна. Миний зассан өвчтөний түрэм тависан ором нь гараг болоод хувилаж идээлэн шүүс гоожсон байна. Үүнд би ямар ч эм зарсангүй, хуучирсан идээ шүүсийг нь л үргэлж зүлгэж цэвэрлэн, зүүний оромийн хажуугийн арьс мах нь ялбарч гэмтэхээс сэргийлэхийн тусд цэвэр шаа бөсийг цагираг хэлбэрилэн зузаан жийрэг хийж зүүний ором дээр тогтоон тависанд хэдэн хоногийн дараа шарх нь аяандаа сайн болсон билээ. Түрэм тависаны сүүлээрхи идээ ундаа, явдал мөрийн сувилалтыг засалын дараахи сувилалт ёсоор зуун хоног хийлгэжээ.

Дээрхи аргаар хүүхэн хэвтэш буусан өвчинийг заахдаа өвчтөний биеийн тамир дорой, ханиад зэрэг хуучинтай бол эрхбиш уридаар биеийн тамирыг нь сайжруулж, ханиадыг нь зогсоох эмчилгээ хийх чухалтай. Ингэвэл засал авах нь сайн байдаг.

No comments:

Post a Comment

Free Hit Counter