Лувсанжамц эмчийн туршилга

Алдарт ахмад монгол эмч Лувсанжамц 1896 оны 1 сарын 3ны өдөр одоогийн Өвөр Монголын Алша зүүн хошууны Цогт хүрээ айлын малчин Доржийн гэрт төржээ. Тэр хархан багаасаан айлынхаа бичиг соёлтой томоотоноос монгол төвд бичиг сурч арван наймтай Хөхнуурын Гүнбүм хийдэд хүрч төвд ном хийгээд монгол анагаах ухааныг найман жил сурав. 1924 онд Алша нутагтаан буцаж ирж эмчилжээ. 1933 онд эх улсын баруун хойд хязгаар орон Шинжааны Уйгур үндэстэний өөртөө засах ороны Жинг сиянд очин ажиллаж тэндэхийн ард иргэдийн эрүүл мэнд эрүүл мэндийн үйлэси хүч чадалаан өргөв. 1954 онд тэр Жинг сияны хамаг анханы монгол эмнэлгийн газарыг гардан байгуулсан бөгөд 1958 онд Жинг сияны ардын эмнэлгийн хороонд шилжин тэндээ тусгай монгол эмнэлгийн салаа гаргав. Сүүлээр ни Шинжааны Борталын Монгол үндэстэний өөртөөн засах жеүгийн монгол эмнэлгийн хороонд ажил шилжиж хороон даргын тушаал хариуцав. 1984 онд Лувсанжамц гуай эрхилэгч монгол эмчийн цол хамгаалж Шинжааны үндэстэний эмнэлгийн нийгэмлэгийн байнгын гишүүнээр сонгогджээ.

Ахмад эмч Лувсанжамц гуай жар гаруй жилийн турш эл үндэстэний ард иргэдийн эрүүл мэндийн үйлэст, ялангуяа Шинжааны монгол эмнэлгийн үйлэсийг хөгжүүлэхэд чухал их ач зүтгэл үзүүлсэн юм. Түүний удаан оны эмчилгэ судалга ни элбэг дэлбэг амжилттай. Тэр өөрийн эмчилгээний сургамжаан дүгнэсэн Монгол эмнэлгийн туршилгат жор гэдэг тусгай зохиол туурвин бичиж тод монгол хэлээр хэвлүүлэн тархаасан байна.


Эмэгтэйн хий бүрлдсэн өвчинийг засах тухай
Өвчтөн Ду. эмэгтэй, 27той, малчин, монгол, хуримлаад таван жил болсон ч хүүхэд олоогүй, европ эмнэлгээр хэдэнтээ байцаалгасанд хүүхэн хэвтэш хойш байрлалтай болхоор хүүхэд авахад хүчиртэй гэж тодолов. Ингээд 1977 оны 4 сард надаар үзүүлэхээр иржээ.

Өвчиний байдал: Хуримлаад таван жил болсон боловч хүүхэд олоогүй мөртөөн үргэлж нуруу бэлхүүсээр ни өвдөх, толгой өвдөх, шилин хүзүүгээр хүндэрч өвдөх, сарын хир ни тэгшгүй, олонхидоон цагаасаан хойшилж ирэх бөгөөд харавтар өнгөтэй, хэмжээ ни бага, доор бие ни хүйтэн оргих, судалын лугшилт ни сул дорой зэрэг шинжэй.

Эдгээр шинжийг үндэслэн эмэгтэйн хий бүрилдсэн өвчин гэж оношилов.

Анхдугаар үзлэгт: Өглөө 10гр бугын цусан эвэр дэвтээсэн усаар Сүгмэл-7 даруулж уулган, үдэд Зомо-6 тан дээр бор сүгмел, дангүн нэмэрлэж 3 граммыг чанаж уулгаж, орой ни Сожид Нимайжилхор 3 граммаар уулгав.

Энэ мэт сар эмнэсэнд өвчтөний байдал ни нилээд сайжирч, эвэршээл нь намжиж, сарын хир ни тэгш болсон бөгөөд ирэх хэмжээ ни ч уулынхаасаан арвиджээ.

Хоёрдугаар үзлэгт: Өглөө үдэш ни Сүгмел-7 дээр дигсирин, харуца нэмэж 3 граммыг чанаж сар уулгасан байна.

Энэ мэт хоёр сар засаад өвчин ни бүрмөсөн эдгэжээ. Одоо 10 настай хүүхэдийн эх болсон байна.

Загасан гох залгисан хүүхэдийг туулгаж зассан
1962 онд Шинжааны Жинг сияны шуудан товчооны Денг овогтын наймтай хүү ни наадаж байгаад санамсаргүй загасан гох залгисан байлаа. Тэр доороон тус сияны эмнэлгийн хороонд хүргэж X цацрагаар байцаалгасанд загасан гох ни үнэхээр ходоодонд ни орсон байжээ. Ингээд түргэн мэс засал хийх чухалтэй гэж эмчээс сануулав. Гэтэл гэрийн ахмад ни мэс засал хийлгэх дургүй тул үнэхээр тохиромжтой аргаар завдан аврахыг зориж намайг эрэн иржээ. Үүнд би өвчтөний тухай байдалыг нарийн байцаан зөөлөн туулбар хэрэглэн туршиж эмнэхээр болов.

Тэргүүний хоёр өдөрт гогод идүүлэн бусад зүйлийн идээнийг тас цээрлүүлжээ. Гуравдугаар өдөр ни гишүүний үндэс-3 танг чанаж уулгасанд загасан гох ни гогодод ороогдон баасыг ни дагаж гарсан байна.

Гогод бол ходоодонд хялбар шингэхгүй ногоо юм. Өвчтөнд бусад зүйлийн идээнийг цээрлүүлэн, дан ганц гогод идүүлсэнээс ходоодон дахи загасан гох ни гогодод бүрмөсөн ороогдсоноос ходоод гэдэсийг шархдуулахыг сэргийлж чадсан байна. Дараа ни сая зөөлөн туулбараар туулгаж, залгисан загасан гохыг амар төвшин мөртөөн төхөм хялбарханаар гадагшуулсан билээ.

No comments:

Post a Comment

Free Hit Counter