Алдарт ахмад монгол эмч Дармашири 1902 оны 4 сарын 2-ны өдөр одоогийн Шилийн гол аймагийн Баруун Үзэмчин хошууны Оолын Хэрэйд сумны тайж Буджавын гуравдугар хүү болон заяажээ. Арван нэг хоёртойгоосоон төвд монгол хэл нилээд нүдлэх болж, Баруун Үзэмчин вангийн эмч байсан Улаанбаатар зэрэг алдарт эмчээс монгол анагаах ухааны систетэй сурчээ. Хорин нэгтэй биеэн дааж эмчилэв. 1941 хошуу засагын томилолтоор Японд очиж гурван сар айлчилав. Сүүлээр ни 1949 он болтол вангийн олдоны эмчээр ажиллажээ. Чөлөөлөгдсөний дараа Баруун Үзэмчин хошууны хамтарсан эмнэлгийн газар байлах ажилд оролцож тус газарын даргаар ажиллажээ. 1957 оноос 1960 оны 6 сар болтол Өвөр Монголын Эрүүл хамгаалах кадрын боловсролын сургуулид суралцаж монгол анагаах ухааны мэдэлгээ хөгжүүлсэн бөгөд судалгааны ажилыг хавсаран Анагаах ухааны дөрвөн үндэс, Арүрын шинжлэл зэрэг ном сударыг монголчилон хэвлүүлэх ажилд оролцжээ. 1960 оноос 1987 он хүртэл БаруунҮзэмчин хошууны өвчин хижиг сэргийлэн засах хороо, хошууны эмнэлгийн хороо зэрэг нэгжүүдэд ажилажээ. 1987 оны 7 сарын 29-ны өдөр нас барав.
Алдарт ахмад эмч Дармашири гуай Арван жилийн самуурал дунд хал зовлонг ханаталаа амссан боловч ажилыг ни сэргээмэгц ард түмэний эрүүл мэндийн үйлсийн төлөө ажилаан үргэлжилүүлэв. Тэр олон жилийн туршид маш олон эмчилгээний туршлага хуримтлуулсан юм. Түүний бичсэн Зүрхэн өвчинийг эмнэн засах тухай өгүүлэх ни гэх өгүүлэл ни Шилийн голын эм эмнэлгэ сэтгүүл дээр нийтлэгджээ. Тэр орон аймаг хошууны сайчуулаар олонтаа хөхүүлэгдэн шагнагдсан бөгөд Шилийн голын аймагийн дөрөв тавдугаар хугацааны улс төрийн зөвлөлгөөний хуралын гишүүн, Баруун Үзэмчин хошууны дөрөв, тав, зургаадугаар хугацааны улс төрийн зөвлөлгөөнийх уралын төлөөлөгчөөр урид хожид сонгогджээ. Бас Баруун Үзэмчин хошууны монгол эмнэлгийн нийгэмлэгийн нэр хүндэт хэрэг эрхилэгчээр сонгогдов.
Зүрхэн цусан хатгалга, хий хуяныг эмчлэх тухай
Сампелноров, эрэгтэй, 43-тай, монгол, ураглажээ, Баруун Үзэмчин хошууны хүн.
1974 оны 6 сарын 16-ны өдөр анхдугаар үзэлгэ: Өвчтөн Соёлын хувисгалын дунд тэмцэгдэн хоридсоноос болж оюун санаа бие махбод ни хүнд сүрхий сэдэлт олжээ. Хөххотод өвчинөө байцаалгасанд зүрхэн судалын хатуурал ба зүрхэн булчингийн түгжирэл гэж тодолсон байна. Одоохи өвчиний байдал ни зүүн талын цээжин хэсэг, зүрхэний оронд шилжишгүй хатгалан өвдөнө. Заримдаа сүрхий эвэршээж бие ни тамир тэнхээ алдаж хөлс гарч сандардаг. Зүүн талаараан хэвтэж чадахгүй, заримдаа дал мөрийн хооронд ни хөшиж хатгалах бөгөд зүүн гарын цусан судасыг дагаж чигчий хуруу, ядал хуруу хүртэл лугшиж өвдөнө. Бас цусны даралт өндөр болж, дөрвөн толи халуу оргиж, нойр муудаж амисгал давхацах, дотор бачимдан нүд бүргэлзэх зэрэг шинжтэй. Байцаахад судал ни тогтвор үгүйтүргэн хуйларч лугшина. Хэл ни улбар шар өнгөртэй бөгөд ширүүн шиг, шээсэний өнгө ни бага шаравтар, язмагтай. Эдгээр өвчиний байдалуудыг үндэслэн зүрхэний цусан хатгалга өвчинд цагаан хуян (хий хуян) хавсарав гэж тодлов. Ингээд хий цусан хатгалгыг түргэн эдгээх зарчимаар Шүн Агар-8 найралга 3гр дээр голт бор, цагаан шунх, бух гөрөөсөний зүрх болох хатгалгыг дарагч-6-г бага нэмэрилэж, гүгүлийн тангаар өдөрт гурвантаа даруулан уулгав. Үүнд зэргээр Агарү-19 найралга 3 граммыг зади, зоргодос, зүрхэн шошийн хуви сацуу тангаар даруулж өдөрт хоёр удаагаар хагас сар уулгав.
1974 оны 7 сарын 2-ны өдөр хоёрдугар үзэлгэ: Дээрхи мэтээр хоёр гараг эмнэн засаад биеийн байдал, өвчиний ялгал ни нилээд сайжирсан байна. Гэвч зүрхэн дээр хатгалах ни тийм сайн болоогүй байв. Дахин байцаан үзэхэд нян хавсарсан байдалтай тул гурван хоног эм уулгасангүй амруулжээ. Хоёр дахи засалгадаан Амар-6 найралга 3 граммыг чанаж орой унтах үед ни уулгаад, дараа өглөө ни 4 цагын үеээр Зади-3 тан (зади, хар гүгүл, гишүүнэ)-аар нянгийн туулбарыг даруулан уулгаж зуу алхуулсанд доргош туулгаж, 8-9 цагын сүүлээр туулгах ни зогсчээ. Энэ үед Молор давс-3 танг 3 граммыг уулгаж хонины махан шөлөнд тутарга будаа чанаж идүүлээд үдийн хойно ни туулбарын хорыг тайлах ба тамирыг нөхвөрлөхийн төлөө Их танг бүриж уулгав. Оройд ни Агар-35-ыг хонин махан шөлөөр даруулан уулгаж бүх биеийн хий сарнисаныг дарав. Туулга уусаны дараа энд тэнд хатгалах ни зогссон байна. Туулбарын өмнө ба хойно уулгах эмүүдийг гараг гаран хэрэглэсэн юм.
1974 оны 7 сарын 15-ны өдөр гуравдугар үзэлгэ: Одоо цагаан хуян (хий хуян) болон шар усны гэмд ни засалт хийх чухалтай байна гэж үзэв. Тэгээд өглөө эрт Шүн Агар-8 найралга 3гр, үдэд Эрдэнэ үрилийг Улаан-13 тан 3 граммаар даруулан, оройд ни Гаруди-13-ыг Агар-35-аар даруулан уулгав. Энэ мэтээр хоёр сар зассанд өвчин ни мэдэгдэхүйц сайжирсан байна.
1974 оны 9 сарын 15-ны өдөр дөрөвдүгэр үзэлгэ: Өвчтөний идээний шингэлт муудаж, идээн шингэх зуур шар хусах ба заримдаа суулгах илрэлтэй, байцаан үзвэл суал ни нарийн, эрчимтэй, хэл ни хөх алаг, үүнийг ходоодоны галын илчийн ажилгаа ба дэлүүний ажилгаа буурсанаас шалтгаалсан гэм гэж үзэв. Ингээд дэлүүний Гүргүм-7-г өдөрт хоёр удаа, Тунгалаг-5-ыг өдөрт хоёр удаа, Алтан арүра-5-ыг өдөрт нэг удаагаар сар уулгав.
1974 оны 10 сарын 15-ны өдөр тавдугар үзэлгэ: Байцаан үзвэл шингэлт ни сайжирсан байна. Гэвч дотор бөөрний чадал буурсан байдалтай тул өглөө Наранмандал-11-ийг бурам, шар тостой усаар, үдийн өмнө хойно Бөөрөн Арүра-10-ыг буцалсан усаар даруулан хоёр гараг уулгаад дахин байцаан үзэхэд бие ни мэдэгдэхүйц сайжирсан байна. Цааш махабодыг тэгштгэх, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжаруулан, хий цусны гүйдэлийг сайжируулахыгттөлөө Тунгалаг-5 Их танг буцалсан усаар, Агару-35-ыг хонин махан шөлөөр даруулаж сар уулгасанд өвчин ни бүрмөсөн эдгэрсэн байна. Эмчилгээний хугацаанд өвчтөнийг үргэлж сэтгэл санаа тэнүүн байлгахыг анхааруулж уур хүрэх ба бачимдан цухалдахыг тэвчүүлсэн бөгөд архи тамхийг тас цээрлүүлж, өглөө эрт тунгалаг цэвэрхэн агаар амисхалтай орчинд сэлүүцэн тойруулж хөнгө шингэх ажил хөдөлмөрд оролцуулав.
Зүрхэн өвчинийг зассан
Өвчтөн Жамба, эрэгтэй, 42-той, малчин, ураглав, Баруун Үзэмчин
1974 оны 3 сард ирж өвчин үзүүлэв. Өвчмөний хэлэхээр 1973 оны 3 сараас эхдэн зүрх чичэрэн, амисхал цухалдах, дотор бачимдах, уур их хүрэх, нойр муудах, сэтгэл санаа тогтворгүй болох зэргэ байдалтай болоод суманыхаа эмчид үзүүлээд бага намжсан байна. Ойрд гэнэт бие ни халууран, даардас хүрэх, бүх бие ни шимширэх, үе гишүү өвдөх, зүрх ни түгшин чичрэх байдал илрэх болжээ. Байцаан үзэхлээр судал ни нарийн эрчимтэй, хэл ни улбар шар өнгөртэй. Үүнийг би хөлст хижиг туссан ба зүрхэний хуучин өвчин ни хөдөлсөн байна гэж үзээд нэгдүгээр алхамд хөлст хижигийг засаж, дараа алхамд зүрхэний хий шар усыг засахыг зорив. Ингээд Эрдэнэ-7 ан, Зөөлөрүүлэгч-5 танг өдөрт хоёр удаа ээлжилүүлэн бүлээн шиг уулгасанд шимширч өвдөх ни намджээ. Гэвч хөлс их гарч бие ни их муудсан байлаа. Дахин байцаан үзэхэд судал ни эрчимтэй бөгөд түргэн, хэл ни улбар шар, өнгөр ни зузаан, шээс ни шар бөгөд үнэр уур ни их байв. Ингээд Тогол өвс-7 тан, Зөөлөрүүлэгч-5 тан, Эрхим-8, Хар балчиргана-29 зэргэ эмүүдийг гараг уулгажээ. Дахин үзэхэд бүх бие ни шимширэх ба хөлс шарах ни намдсан байна. Байцаан үзвэл судал ни намжуун бөгөд доороон эрчимтэй, нарийн лугшина. Хэлний өнгөр ни цайвар шар, шээс ни шарангуй боловч бага хөөстэй. Үүнд Тогол өвс-7 тан, Зөөлөрүүлэгч-5 тан, Хар балчиргана-29, Эрхим-8, Агару-8 зэргэ эмүүдийг бас гараг уулгад хөлст хижигийг нигмөсөн эдгээсэн байна. Энэ үед зүрхэний хуучин өвчин ни хөдөлж, зүрх ни чичрэх, цээж, дал мөр ба үе гишүү ни үргэлж шархиран өвдөж байв. Зарим үедээн халууран амисхал цухалдаж, нойр муу зэгэ байдалтай. Судал ни хөндий хоосон чичрэлдэн, үе үе зогсоно. Хэл ни улбар шар, шээс ни бага хөөстэй. Эдгээрийг үндэслэн түгмэл гүйгч хийн ажилгаа ни тэгш үгүй бөгөд зүрхэн өвчинд ни цагаан хуян болон шар усны гэм хавсарч байна гэж үзээд өглөө өлөнгөөр Шин Агар-8 дээр голт бор, туулайн зүрх бага нэмэрилэж Зандан-3 тангаар даруулан уулгав. Үдэд Эрдэнэ үрилийг Улаан тан-13-аар даруулан уулгав. Оройд ни Цагаан гүгүл-10-ыг Агару-15-аар даруулан уулгав. Дээрхи эмүүдийг сар гаран уулгасанд өвчтөний зүрх чичрэх нойр муу, цээж, дал мөр ба үе гишүүн хөшүү өвдөх ни үндэсэндээ сайжирсан байна. Түүнчилэн идээний дуршил сайжирч бүх биеийн байдал ни чу мэдэгдэхүйц сайжирчээ. Гагц зарим үедээ сэтгэл санаа тогтворгүй шиг байдалтай. Үүнд оройн Цагаан гүгүл-10-ыг ни хасаад оронд ни Сэмжидэжидийг шимт гурван ясны шөлөөр даруулан дээрхи эмүүдтэй хамт сар уулгажээ. Энэ мэт засаад өвчинийг ни бүрмөсөн эдгээсэн байна.
No comments:
Post a Comment