Гүнабадра эмчийн туршлага

Монгол анагаах ухааны гарамгай зүтгэлтэн, алдарт ахмад эмч Гүнабадра (ондоо нэр нь Ма Жиюн Шенг) 1992 онд одоогийн Ляонин мужийн Фүшин Монгол үндэстэний өөртөө засах сияны давааны өвөрийн зүүн яам айлын нэгэн тариачины гэрт төржээ. Есөн настайдаа Монголжин Гэгээн сүмд очиж монгол төвд бичиг сурав. Арван естэйгээсээ тус сүмийн ахмад эмчээс монгол эм эмнэлэг сурч, хорин наймтайгаасаа эхлэн Монголжин Гэгээн сүм орчимоор гучин зургаан жил эмчилгээний ажил хийв. Чөлөөлөгдсөний дараа Монголжин Гэгээн сүмийн монгол эмчийн сургуулид багшилжээ. 1955 онд Өвөр Монголын Улаанхот дахи Монгол эмнэлэгийн газарт шилжин ажиллаж, 1956 онд Хөххот дахи Өвөр Монголын хятад монгол эмнэлэг судалах газар ажил шилжсэн бөгөөд тус судлах газарын дэд дарга, Өвөр Монголын эмнэлэгийн дээд сургуулийн хятад монгол эмнэлэгийн салбарийн дэд дарга зэрэг тушаал хариуцав. Тэр бас Анагаах ухааны дөрвөн үндэсийг монголчилох ажилыг эрхилэн хийсэн бөгөөд өөрийн биеэрээ орчуулах ажилд голлож оролцжээ. 1957 онд Өвөр Монголын Эрүүл хамгаалалын тэнхимийн зөвшөөрөлөөр Хөххотын Ус Зууд хамаг анханы Монгол эмнэлэг судлах ангийг гардан эрхилж, тус жил тэр бас Өвөр Монголын эмт бодисын төрөл зүйлийг тогтоох ажилд оролцжээ. 1958 онд түүнийг Өвөр Монголын Эрүүл хамгаалах ажилтадын давтан боловсрох дээд сургуулид дэд захиралаар томилжээ. 1961-1966 он болтол Өвөр Монголын Эрүүл хамгаалалын тэнхимийн дэд даргын тушаал хариуцав. 1972 оны 3-р сарын 16ны өдөр өвчинөөр нас барав.

Алдарт Монгол эмч Гүнабадра гуай нэг насаараан Монгол эм эмнэлэгийн үйлэсийн хөгжилтийн төлөө зүтгэсэн юм. Тэр Монголжинд байхдаа өргөн дэлгэр эмчилгээний эрдэм мэргэжил ба өндөр хэмжээний хариуцалгат овор сурталаараан ард иргэдийн бишрэл хүндэтгэлийг олж, тобче цол олсон бөгөөд бурхан эмч хэмээн алдаршижээ. Тэр гучин долоотойгоосоо шави дагуулж чөлөөлөлт болтол хоёр зуу илүү шави хүмүүжүүлсэн байна. Тэдгээр шави нар ни одоо Өвөр Монгол, Ляонин, Гирин жич Хармөрөг зэрэг муж ороны монгол эм эмнэлэгийн эмчилгээ, заан сургах ба судалгааны ажилд бүр голлагч үйлдэл үзүүлцэгээж буй.

Ахмад эмч Гүнабадра амид сэрүүн байхдаан эд шатаны хөхүүлэл сайшаалыг олонта хүртсэн бөгөд Өвөр Монголын өөртөө засах ороны хэдэн хугацааны ардын төлөөлөгч ба улс төрийн зөвлөлгөөний гишүүнээр урид хожид сонгогджээ. Бас Дундад улсын эм эмнэлэгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн тусгай мэргэжилтэний бага дугуйлангийн гишүүнээр уригдав.


Саа өвчин ба цагаан хуян өвчинийг засах
Саа өвчин ба цагаан хуян өвчинийг засахад ердөө өглөө Наранмандал-11, үдэд ни Эрдэни үрил, орой нь Гаруди-13 зэрэгийг өвчтөний биеийн тамирыг үзэж байгад уулгана. Өвчин ни хүнд бол орой ни Гаруди-13ыг орхоодойгоор хөлөглөж өгнө.

Хүүхэдийн саа минчүүрэлийг засах
Хүүхэдийн саа минчүүрэл гэдэг ни бага хүүхэдийн мэдрэлийн өвчиний нэг болно. Тус өвчинийг засахад мөн Эрдэни үрил, Гаруди-13ийг гол болгож хэрэглэнэ. Зарим үед Гаруди-13ийг Цагаан тангаар даруулж уулгана. Эм уулгаж байгаа хугацаанд хөлс гарч байга эсэхийг анхарах хэрэгтэй. Хөлс гарвал өвчин ни сайжирч байгааг харуулна. Бусал нэмэр өвчин давхарлавал бодит байдалыг үзэж бусад эм тан хавсаруулан өгнө.

No comments:

Post a Comment

Free Hit Counter