Сэрэн (Цэрэн) эмчийн туршилга

Алдарт ахмад Монгол эмч Сэрэн (Хятад нэр ни Эү Зүн Шинг) 1897 онд Хармөрөн мужийн Тариач сияны Отхон Зуу айлын Монгол эмч Даваасамбуугийн гэрт төржээ. 1905 онд Сэрэнгийн нэг гэр Хармөрөн мужийн Дөрвөдийн Монгол үндэстэний өөртөө засах сиянд нүүж сууришав. Сэрэнийг наймтайгаас ни эхлэн эцэг ни үсэг бичиг нүдлүүлэхийн хамт эм эмнэлгэ сургажээ. Тэр хархан багаасаа цэцэн сэргэлэн, суралгадаа бах шимтэй болохоор монгол, төвд, хятад гурван хэл эзэмшсэн байв. Эцэгээ дагаж эмчэлж байх хугацаанд уламжлалт монгол анагаах ухааны эмчилгээний мэргэжилийг шамдан сурсанаар барахгүй, төвд, хятад анагаах ухааны сонгодог зохиолийг ч хянамгай уншиж монгол анагаах ухааны эмчилгээ суралгадаан лавлалт болгож байжээ. Ингэсэнээр хорин тавтай биеээн дааж эмчилж эхэлсэн бөгөд түүний эмчилгээний ёс морал сайн, эмчлэх мэргэжил боловсронгуй болхоор удал үгүй бүх сияндаа нэр алдаршижээ. 1949 оноос нааш Сэрэн гуай 48 шави хүмүүжүүлэв. Одоо эдгээр шавинар ни Хармөрөн мужийн Дөрвөд сиян, Тариач сиян зэрэг газарын монгол эмнэлгийн голлогч хүчин болж буй. 1962 онд тэр шавитайгаан хамтарч Хармөрөн мужийн монгол эмнэлгийн эмчилгээ, заан сургах жич эрдэм шинжилгээний гол суурин газар болох Дөрвөдийн монгол эмнэлгийн хороог гардан байгуулав.

Алдарт ахмад эмч Сэрэн гуай ная шахам жилийн эмчилгээний үйлдэлгэ дунд товойм амжилт бүтээл гаргасан бөгөд ард олоны хүндэтхэл бишрэлийг олсон юм. Тавиад оны үед тэр Моа Зе Дун, Лиү Шү Чи, Жеү Эн Лай, Ден Сяо Пин зэрэг нам төрийн удирдагчидтай уулзсан бөгөд бас урид хожид муж, хот, сияны гурван дэсийн ардын төлөөлөгч, улс төрийн зөвлөлгөөний гишүүнээр сонгогдож, мужийн улс төрийн зөвлөлгөөний хэрэг эрхилэгчийн тушаал хариуцав. 1985 онд түүнийг Хармөрөн мужийн монгол эм эмнэлгийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн нэр хүндэт даргаар урив. 1988 оны 6 сарын 4-нд Сэрэн гуай 91-тэй ертөнцөөс ангижрав. Тэр нэг насаараа монгол эм эмнэлгийн үйлст зүтгэж хойчисдоо маш баялаг эмчилгээний туршилга үлдээж өгсөн юм. 1988 оны 7 сард Хармөрөн мужийн монгол эмнэлгийн нийгэмлэгээс Сэрэн эмчийн эмчилгээний туршилгынхи ни охи, судалгааныхи ни хандыг эмхилэн Эмчилгээний туршилгын эмхитгэл гэх ном болгон хэвлүүлэн тархаажээ.

Ходоод суларсан өвчинийг эмнэх
Ходоод суларсан өвчинийг засахад галын илчийг сэлбиж, шингэлтийг сайжруулан, тамирыг анхаарч, тослог шимт бүлээн чанартай ерөндөгөөр анагаах зарчим авна.

Уулгах эм: Эхинд ни Тунгалаг-5, Жонш-21 хоёрыг ээлжлүүлэн өгнө. Идэш уушинд дурамжхан болж исгэлэн ус буюу элдэв өнгөтэй зүйлээр бөөлжвөл Чихир өвч-6 өгнө. Нас ахисан, тамир доройтсонд бол орхоодойг буцалгасан усаар даруулж өгнө. Бадган хийгийн хуви дийлэнхи бол молор давс, габирагийн сүмс, цус шарын хуви дийлэнхи бол тэмээн хөхийг буцалгасан усаар даруулж өгнө.

Хамаг сүүлд хорыг арилган саринасаныг хурааж, махабодыг тэгшитгэхийн тусад Их танг зохих хугацаа уулгавал сайн.

Идээ ундаа явдал мөрийн анхаарал: Тослог шимтэй, шингүүртэй идээг бага багаар нэг өдөрт дөрөв тавантаа идүүлнэ. Хатуу, түүхий, шингэхэд бэрх, шимгүй идээ зэрэгийг цээрлүүлнэ. Даарч жигних, идсэний сүүлээр хүч их гаргахыг хичээлгэнэ.

No comments:

Post a Comment

Free Hit Counter