Эрдэнийн үрэлийг хүртэхийн урьд орой урьдчилан бие махбодынхоо суваг судасыг өргөсгөн нээхийн тулд долоон ширхэг хуажууны үрийг (Барс, Хархорин зэрэг хүнсний захын ногооны лангуунууд дээр зардаг) аяга усанд буцалгаж хөргөөд бүлээнээр ууна.
Мөн тэр оройноо эрдэнийн үрэлээ савнаас нь гаргаад харанхуй орчинд торгон боодолтой нь няцлаж үйрүүлээд, боодлыг авч хагархай эмтэрхийгүй цэвэр шаазан аяганд хийж дээрээс нь халуун буцалсан ус хийж таглаад цэвэр газар тавьж хонуулна.
Маргааш өглөө эрт үүр цайх үеэр босч нүүр гараа угаасаны дараа аягатай үрэлээ ядам хуруугаараа хутгаад бүгдийг үлдээлгүй ууна. Үрэлийг хүртэхийн өмнө Оточ Бурханы тарни ОМ НАМО БХАГАВАТЭ БЭЙШАЗЭ ГҮРҮ БЭЙДҮРЯ БАРАБХА РААЗААЯА ТАТААГАДААЯ АРХАТЭ САМЯГСАМ БУДДХАЯ/ ДАДЯАТАА ОМ БЭЙШАЗЭ БЭЙШАЗЭ МАХА БЭЙШАЗЭ БЭЙШАЗЭ РААЗАА САМҮДГАТЭ СУУХАА гэсэн тарнийг боломжийнхоо хирээр хэдэнтээ уриад уух юм бол илүү тус эрдэмтэй гэдэг. Үрэлийг хүртсэний дараа дахин нэг аяга буцалсан халуун усыг араас нь даруулж уунгуутаа орондоо ороод сайтар хучаад хэвтэнэ.
Хэрвээ боломжтой бол эм ууснаас хойш нэг цагийн дараа уусан эрдэнийн үрэлийнхээ хүч нөлөөг биеийн суваг судалд хадгалахыг тулд нэг чимх Хач Гүргүмийг аяга халуун усанд уусгаж ууна.
Эм ууснаас хойш эмийн нөлөөг алдагдуулахгүйн тухайд хоол унд, явдал мөрийн гамыг тор хаяж 3 хоног сайтар сахих хэрэгтэй бөгөөд түүхий тогоо, жимс, загас, тахиа, гахайны мах, өндөг, айраг, тараг зэрэг исгэлэн ундааны зүйлс, архи дарс, сонгино сармис, халуун болон даршилсан ногооны зүйлийг идэж уухыг цээрлэнэ. Мөн 3-5 хоног биеийн хүчний ажил болон хурьцалыг хориглоно. Эм уусан өдөр махгүй цагаан хоол идэх хэрэгтэй бөгөөд чадвал ууснаас хойш гурав хоног цагаан хоол идвэл сайн.
Түүнчлэн яаралтай цаг тулсан нөхцөлөөс бусад үед эрдэнийн үрлийг битүүн болон тэргэл сартай өдөрүүд буюу шинийн 15 болон 30-ны өдрүүд, дашням, балжинням өдөр болон аршааны барилдлагатай өдрүүдийг сонгон хүртвэл сайн байдаг.

No comments:
Post a Comment