Жамба эмчийн туршлага

Ордос нутагийн оточ алдартай ахмад монгол эмч Жамба 1892 онд Өвөр Монголын Их Зуу аймагийн Зүүнгар хошууны нэгэн ядуу малчины гэрт төржээ. Хархан багад ни эцэг ни түүнийг сүм хүргэн эмч сургахаар өвгөн лам Түвдэндоржид шави болгон мөргүүлжээ. Түүний ой билиг олоноос цоорсон болхоор гурван жилийн суралцалгаар монгол төвд бичигт цагаарсанаар барахгүй монгол анагаах ухааны онолыг нилээд эзэмшисэн байлаа. Арван зургаатай жилдээн тэр сүм хийдийн алива цээр хориог хайхралгүй Хатан голын хөвөө дагуу Их Зуу, Шанбей, Нинся, Сүюан, Бортохой зэрэг газараар эмчилж явсан юм. Чөлөөлөгдсөний дараа Ордосын өндөрлөгт хамаг анханы монгол эмнэлэгийн хороог эрхилэн байгуулж, өөрийн алива бүхнээн харамгүй зориулжээ. 1961 он болоход нам засагаас түүнийг харгалзан Бугат хотын эмнэлэгийн хороонд тохируулан ажилуулжээ. Арван жилийн самуурал дунд ахмад эмч мини али олон хал зовлон амсаж, 1975 оны 6-р сарын 14-ны өдөр ертөнцөөс ангижирав.

Алдарт эмч Жамба гуай олон жилийн турш эмнэлэг ба судалгааны ажилд шамдан өөрийн мэдлэгийн шангаан өргөтгөсөөр иржээ. Түүний зохиосон Монгол эмнэлэгийн засалгын бичиг ни олон жилийн эмчилгээний туршлагынхи ни охи шим болох бөгөд суралцалга судалгааныхи ни үр дүн болох юм. Энэхүү том бүтээл ни төрийн шинжлэх ухаан техник мэргэжилийн шилдэг номын шалгаруулалтад хоёрдугар дэсийн шагнал хүртэж, өргөн олон монгол эм эмнэлэгийн ажилтаны эмчилгээ суралцалга ба судалгаанд дутагдаж болошгүй нандин материал болоод хоцоржээ.

Түүний алдар цол Дундад улсын одоо үеийн алдарт эмчийн намтарт тэмдэглэгдсэн юм. Тэр урид хожид Их Зуу аймагийн анхдугаар хугацааны ардын төлөөлөгчидийн их хуралын төлөөлөгч, Эзэн хороо хошууны эрүүл хамгаалалын нийгэмлэгийн дэд хэрэг эрхилэгч, улс төрийн зөвлөлгөөний байнгийн гишүүн, Өвөр Монголын анагаах ухааны нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон бөгөд хэдэн жил дараалан орон, аймаг, хотын тэргүүний ажилтанаар хөхүүлэгдэн шагнагдсан юм.

Гаруди-5ийг улируулан хэрэглэх тухай
Алдарт эмч Жамбын том бүтээл Монгол эмнэлэгийн засалгын бичиг ни түүний эмчилгээний үзэлт ба хэв нямбыг бүрин хадгалж буй. Түүний чухал болох нэгэн онцлог гэвэл ямарва өвчинийг засахдаан бүр найрлага улируулан хэрэглэх ба хөлөг, жолоодолгыг зүй зохистойгоор хэрэглэдэг явдал болно. Бид түүний Гаруди-5ыг улируулан хэрэглэсэн туршилгыг танилцуулахаар дэмжиж, эрдэмтэн Жамбын эмчилгээний үзэлтийг хэсэг бүлэг ч гэсэн залдан шинжлэхийг зорилоо. Тэр Гаруди-5ыг адил бус өвчинд адил бус нэмэр, хөлөг, жолоодолготой өгч хэрэглэдэг байна.

Хүч ихтэй бодоо хижигт Гаруди-5 дээр мөнгөн ус, хүхэр, цагаан улаан зандан, агару, хирсийн эвэр, зургаан сайн нэмэж шарилжийн тангаар даруулж уулгадаг. Тагшуур өвчиний боловсорсон үед цус шарын хувь их бол Гаруди-5 дээр жилже, хонлен нэмэн уулгаж, халуун их бол гиван нэмэж уулгана. уушгины тагшуур хоолойд буувал алтан утас өвсийг хуви сацуу нэмэх, нян халууны хуви их бол Гаруди-5 дээр ортууз, бонгын соёо хоёрыг нэмэх буюу мөнгөн ус, хүхэр нэмэх, эсхүл гиван, хадан хайлмал, жилже, хонлен, бонгын соёо нэмэж Сэрүүн-10 (Жачүн намжүр) болгон хэрэглэдэг. Нян хижиг шил татах өвчинийг засахад хүчин төгөлдөр найруулсан Гаруди-5 дээр хар шаваг, хар балчиргана, хон хэрээний мах нэмэж согтууртал уугана. Нян сахуу өвчиний боловсорсон үед Гаруди-5 дээр хар гүгүл, ортууз, гиван нэмэж уулгана. Засахад хүчир болсон үед Гаруди-5 дээр ортууз, гүгүл, тарну, хурган чих өвс, далан түрүү зэрэгийг нэмэж туулбар болгон зардаг. Нян боом өвчинийг амарилуулахад хүчиртэй бол Гаруди-5 дээр ортууз, хар гүгүл, мөнгөн ус, тарну, далан түрүүнүүдийг нэмэж туулбар болгон зардаг. Ходоодоны нян цанх өвчин хялбар сайжирахгүй бол Гаруди-5 дээр шар баву, гүгүл, дигда, башага, бириянгү, ортууз, цагаан хун хорсын үндэс, цагаан гаа, хөх удвал, хар манчин, хонлен, агширга, шар модоны дурс, нарс өвс, зэрлэг жамарын дурс, хар балчиргана, тарну, сүүт ороонгын ханд зэрэгийг нэмэж, тан буюу талх болгон хэрэглэдэг. Чихин судалд нян оршисон өвчинийг засахад Гаруди-5 дээр тарну, хөх будаг, үмхий зэгэс, үмхий давирхай, нэмээд, тарваганы тосоор зуурч зуурмаг эм болгон түрхэх, булчирхайн нян хижиг өвчинд Гаруди-5 дээр мөнгөн ус, ортууз, гүгүл, сэндэн нэмэж дарасаар даруулж уулгах, нян ганц хавдарыг засахад Гаруди-5 дээр гүгүл нэмэж уулгана. Нян хижиг барабура өвчинийг засахад Гаруди-5 дээр мөнгөн ус, хүхүр, ортууз, гүгүл, зургаан сайн, шар усны гурван эм нэмэж уулгах, нян хижигээр загатнах өвчинд эхилээд гурван үр дээр шар усны гурван эм нэмсэн тан өгч боловсоруулаад дараа нь Гаруди-5 дээр мөнгөн ус, хүхэр нэмэж өгдөг, Нян шургасан өвчинийг засахад Гаруди-5 дээр гиван, гүгүл, ортууз, цагаан бонга тусбүр 5 гр нэмэж, хүйтэн усаар даруулж уулгадаг. Шар усны өвчинийг засахад Гаруди-5 дээр мөнгөн ус, шар усны гурван эмийг нэмэж уулгадаг. Энэ мэтээр өвчиний бодит байдалыг үндэслэн Гаруди-5ын найралга дээр зохистой эм нэмэрлэх буюу зохистой хөлөг зардаг.

No comments:

Post a Comment

Free Hit Counter