Шаравпунсаг эмчийн туршлага

Алдарт ахмад монгол эмч Шаравпунсаг 1893 оны 3-р сарын 11-ий өдөр Их Зуу аймагийн Далад хошууны Зандан Зуу айлын малчин Насан-Өлзийгийн гэрт заяажээ. Долоотойдоо хошуу зариргаандаан нэр хүндтэй монгол эмч бөгөөд Зандан Зуугийн даа лам болох Лувсандоржийн шави болов. Ингээд арван хэдэн жил багшаан асаран гар үзүүр зарагдахыг дагуу эм эмнэлэг сурчээ. Хорин гуравтай суралгаан төгөсгөж эмчилгээний ажил хийв. 1934 оны хавар Зандан Зуу дээрэмд шатаагдан талхигдсан болохоор шави Цэнгэлээн дагуулж Хөххотын Ширээт Зууд очиж өвчин үзэж суужээ. Сүүлээр ни нутагтаа буцаж Зандан Зуугаан шинэтхэн засаад эмчилгээний ажилаан үргэлжилүүлжээ. 1950 онд Хөхотноо шилжин ирж ажилав. Ингээд 1954 онд Хөххотын Ию Чиюан тойрогийн Шию дүнг зээлийн эмнэлэгийн хорооны даргын тушаал хариуцжээ. 1978 оны хавар Хөххотын хятад монгол эмнэлгэ судлах газар шилжин ажилав. 1978 оны 10 сарын 1-ний өдөр цусны даралт өндөр өвчинөөр нас баржээ.

Алдарт эмч Шаравпунсаг гуай жаран хэдэн жилийн эмчилгээний явцад маш олон ховор нандин туршилга хуримтуулжээ. Тэр тавиад оноос эхилэн өөрийн эмчилгээний туршилгаан эмхилэн дүгнэж хэвлэлд бэлэтгэсэн боловч арван жилийн самууралын дунд тэр нь үнс болон завхарчээ. Далаад оноос дахин шави Наянтайтайгаан хамтарч зүрхэний өвчин, эмэгтэйн өвчин, бөөрөн өвчин, тал биеийн өвчин, элгэнээс цувирсан усан хаван, уушгин өвчин, цусан өвчин зэрэгийг зассан туршилгаан бичиж үлдээсэн юм.


Эмэгтэйн өвчинийг зассан
1. Эмэгтэйн цагаан чийг цувирах гэмийг засах: Цагаан чийг цувирах гэм ни олонхидоон чийг нойтоны нөхцөл болон хөнгөжисөний дараа ядарч зүдэрсэн зэрэгээс болж үүснэ. Үүнийг эмнэхэд өглөөд ни Барайсүм-17гийн тан ба Галчигтан хоёрыг ээлжилэн чанаж уулгана. Үдэд ни Зөөлөн үр-6 уулгаж, үдийн хойно Гаржид уулган, орой Жонш-11ийг уулгана. Энэ мэтээр долоо хоног буюу арван дөрвөн хоног засвал саваны хүйтэнээс болсон цагаан чийг цувирах гэм эдгэчихдэг юм.

2. Эмэгтэйн үржилийн эрхтэний бэтгийг засах: Эмэгтэйн үржилийн эрхтэний бэтгэд өгөөр цугларсан бэтгэ, самсийн усан бэтгэ, сарын хир хаагдсан цусан бэтгэ ба саваны булчирхайн бэтгэ зэрэг олон зүйл буй. Ерөнхийд ни авч хэлвэл бэтгээс болсон цагаан чийг цувирах өвчин бол цагаан чийг арвин, үмхий үнэртэй, цус холилдсон бөгөд ногоовтор хар өнгөтэй байдаг. Эмэгтэйн үржилийн эрхтэний бэтгийг засахад махабодыг тэгшитгэн, цусыг шингэрүүлэж, шар усыг хатаан, бэтгийг эвдэлэх зарчимыг баримтлана. Үүнд Эрдэнэ-7 тан, Галчигтан зэрэгийг уулгаж хураан засахын хамт Гишүүнэ-6, Сүгмэл-7, Жимондорж, Мөнгөн ус-18, Гаруди (Жачүн)-9 зэрэг эмүүдийг байдалд нь зохицуулан хэрэглэнэ. Дараа ни өглөө Барайсүм-17 тан, үдэд Зөөлөн үр-6 дээр явуухайн үнс 3 гр нэмж уулгаад орой ни Жонш-11 зэрэг бэтгэ эвдэх эм хэрэглэнэ. Эдгээр эмүүдийг долоон хоног хэрэглэсэний дараа дахин өглөө Явуухайн үнс-10, үдэд Чоно хармаг-7 дээр хач гүргүм 2.5 гр нэмэж уулгаад, үдийн хойно ни Забүн-13 дээр нэг хос алаг бамбу нэмэж уулгана. Орой Өлзий-18 дээр бугын цусан эвэрийг 2.5 гр, хар агару 2.5 гр нэмэж уулгана. Сүүлийн хугацаанд өвчиний урхагыг арилгахын төлөө туулбар Жамсел-8ийг өгч, дараа ни Сүгмэл-7, Тунгалаг-5, Оюу үрил-13 зэрэгийг байдалд ни тохируулан өгч болно. Бэтгийг эвдлэх эм ба туулбар хэрэглэсэний дараа цус цувирвал цус зогсоох Гүргүм-8 буюу Довжид Дүнжор зэрэг эмийг хэрэглэнэ. Эсхүл гурван үрийн тан дээр гард шатаасан Төвд Жүрүра 3 гр нэмэн чанаж түүний сүмэсээр цагаан танг даруулж уулгасан ч болно.

Дагалт
Барайсүм-17 тан: Энгэсэг, илжигэн чихний навч, габирагийн халис, чихир өвс, царсан модны үр тусбүр 6гр, мангуур жимс, зөөлөн үр, чийрэг үр, чацарганын үр, бөхөнгийн эвэр, арүра тус бүр 9гр, цасан шүү, догол өвс, бибилин тус бүр 3гр, олмосе, мэлрэг цэцэг тусбүр 15 граммыг нягт талхдаад өглөө 3 граммыг чанаж уулгана.

Зөөлөн үр-6: Анар 24гр, габирагийн халис, сүгмэл, бибилин тусбүр 3гр, гүргүм 12гр, зөөлөн үр 15 граммыг нягт талхдаж удаа бүр 3 граммыг бурамтай усаар даруулж уулгана.

Жонш-11: Жонш, ману, могойн мах тусбүр 15гр, гишүүнийн үндэс, хэл цоргигч давс, чацарганын үр тусбүр 9гр, гаа, арүра, хужир, рүда, хирисийн эвэр тусбүр 6гр, хар агару 3гр нягт талхдаж удаа бүр 3гр бурамтай усаар даруулж уулгана.

Гаржид: Тахиан цацаг цэцэг 24гр, үхэрийн цөс 24гр, энгэсэг 9гр, хонины нүд цэцэг 6 граммыг нягт талхдаж удаа бүр 3 граммыг буцалсан усаар даруулж уулгана.

Явуухайн үнс-10: Дигда, алтанцэцэгийн үр, хонлен, гүргүм тусбүр 3гр, арүра, жүрүра тусбүр 6гр, хадан хайлмал, жонш, саримсагын үнс тусбүр 9гр, анар 4.5гр, явуухайн үнс 15гр нягт талхдаж буцалсан усаар даруулж уулгана.

Забүн-13: Цагаан гаа, арүра, жүрүра, анар, сүгмел, гүргүм, рүда, хужир, габирагийн халис, гишүүнийн үндэс, гал хужир, явуухайн үнс, хэл цоргигч давсыг хуви сацуу хийж нягт талхадаад удаа бүр 3гр бурамтай усаар даруулж ууна.

Жамсел-8: Тарну, алтан элс, агширга тусбүр 9гр, гишүүний үндэс 6гр, хужир 3гр, алтан дусал цэцэг 12гр, арүра, данрог (номхотгоно) тусбүр 15гр нягт талхадаж ногоон буурцагын төдий үрилдээд удаа бүр 9-11 үрил уулгана.

Довжид Дүнжор: Гагнуур өвс, шилгабүр, хач гүргүм тусбүр 9гр, матарын цус 12гр, баавгайн цөс 6гр, цагаан гүгүл, чулуун шунх тусбүр 27гр, хар агару 15гр, заар 3гр нягт талхадаад удаа бүр 3гр мөсөн чихиртэй усаар даруулж уулгана.


No comments:

Post a Comment

Free Hit Counter