Харшлалын тухай нэгэн Төвд эмчийн туршлага

Шалтгаан нөхцөл: Энэ өвчин бол европ эмээр түр зуурын шинж тэмдэгийн эмчилгээ хийхээс бус бүр мөсөн эдгээхэд бэрх өвчин билээ. Гадаадын олон оронд харшлалын гаралтай өвчнүүдээр олон хүмүүс өвдөж байгаа. Манай ёсоор бол энэ өвчний шалтгаан нь хий, шар, бадган, цус, хорхой, шар ус зургаагаас хэтрэнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Хөдлөх нөхцөлийн хувьд орчин үед гадаад орчин, агаарын бохирдолын нөлөө, химийн аргаар гаргаж авсан идээ ундаа, хувцас хунар, угаалгын бодис, гоо сайхны хэрэгсэл, эм бодис, гэр орны тавтлга тэргүүтнийг хэтэрхий хэрэглэсэнээс болж хүний бие махбодын байдал ч өөрчлөлт хувиралт өртөмтгий болдог. Тэр өөрчлөлтөөр шалтгаалан өвчтөнд ч уушгины тамир муудах, микроорганизмын халдварын дээр уушги, цус ямын хорхойд хорлох идээ ундаа, амттаны зүйлс, сонгино сармис, цагаан улаан лууван, давс, исгэлэн зүйлс, өөх тос, даршилсан зүйлс, түүхий салатны зүйлс, сэрүүн идээ ундаа хэтэрүүлсэн, хөргөгчний хүйтэн хөлдөөсөн идээ ундаа хэтэрхий хэрэглэсэн, сэрүүцүүлэгч сэнс, агааржуулагч хэтэрхий их хэрэглэсэн, жавар хүйтэн, чийг нойтон газар удаан оршин суусан, цэцэг, жимс, шороо тоос, үнэртэн, муухай үнэр, утаа, уур, амьтны үс ноос зэргээр харшлал хөдөлдөг билээ.
Өвчний шинж тэмдэг: Удаан хугацаагаар хамар, хоолой дахин дахин эвгүй болох нь урьдчилсан тэмдэг болно. Тодорхой хугацааны дараа ханиад хуучирч тархсан мэт хамарын ус ихсэх, заримдаа битүүрэх, дахин дахин найтаах, хамар, нүд, чамархайгаар өвдөх, нүд бүрэлзэх, загтнах, улайж хорсох, нулимас гоожих, ам, хоодой, хамар халуун оргин, хатах, ханиад хүрэмтгий болох, нус, цэр элбэгших, заримдаа халуурах, яс үес өвдөх, амьсгааддаг. Ялангуяа зарим нэг тодохой ургамалын цэцэг тоосоо гүвэх цагт хамараас ус гарч найтаалгах болдог. Астма өвчин энэ өвчний нөхцөлөөр үүсдэг билээ.
Засах арга: Төвд эмээр энэ өвчнийг ямар нэг хэмжээгээр эдгээж чаддаг. Эм засалын хамт дээр дурдсан идээ ундаа, явдал мөрийн зүйлүүдийг аль чадах чинээгээр нь цээрлүүлэх хэрэгтэй. Хорьж чадахгүй юм бол эмчилгээ эмийн чадал дээрхи тохирохгүй эм явдал мөрийн улмаас ёсчлон гарч чаддагүй.
Уулгах эм нь Гааваа-16, Гүрчүн, Гүргүм-13 Нила нэмсэн, Танчин-25, Норов-7, Пүрүлтан, Зово-8 Чүн нэмсэн, Түглогүнсэл, Лонбо-3 жор, Ринчэн Манжор тэргүүтнийг хөгшин залуу нас болон биеийн тамирын байдлыг харгалзан өгвөл их сайн. Буцалсан ус дахин дахин уулгаж, буцалсан усны уураар утахын хамт завсар нь Норов-7, Пүрүлтан уулгавал илүү их эдгэрч байхыг үзсэн юм.
Энэтхэгийн Дхарамсала хот дахи Төвдийн эмнэлэг зурхайн хүрээлэнгийн Мэнзий сэтгүүлийн 2005 оны 9 дэхь дугаарт тус хүрээлэнгийн эмнэлэгийн эмч Ишдоржийн бичсэн өгүүллэгээс сийрүүлэн орчууллаа.

No comments:

Post a Comment

Free Hit Counter