Төвдийн Бадмадорж маарамбын унадаг өвчнийг зассан туршлагаас

Энэтхэгийн Дхарамсала хот дахь Төвдийн эмнэлэг зурхай судлалын хүрээлэн буюу Мэнзийханы маарамба Бадмадорж гэж нэг туршлагатай эмч байдаг. Түүний зохиосон "Шинэ эмч нар буюу дадлагын эмч нарт чухал хэрэгтэй сургаал туршлагын бичгийн хураангуй" гэдэг номноос эпилепси өвчнийг эмнэх туршлагаас нь хуваалцая.

ҮХЭТХИЙН УНАХЫГ ЗАССАН ТУРШЛАГА

Ухаан алдаж унадаг өвчинд шалтгаан нөхцөл олон байх боловч голлон хийн үест номлосон үхэтхийх хийгээд умартуулагчийн үест номлосон үхэтхийх мэт тухайн үесийг шинжлэх нь чухал баймаар байдаг. Тэр ч гол нь сэтгэл орох сүв ямарваа нөхцөлөөр хаагдсанаас хий сэтгэлийн гүйдэлийг түйтгэрлэсэн мэтээс үхэтхийн унадаг гэж номлосон байдаг.

Эмчилгээний туршлагын жишээ: Нэг.
Бутанаас ирсэн Гэндэнчойнпэл гэдэг өвчтөн. Нас нялх. Гол өвчин үхэтхийн унах. Умартагч, бие чичрэн, шүлс асгардаг.
1999 оны 1 сарын 11-ний өдөр. Өглөө Сампилноров ба Сувд-25 ээлжлэн өгч, орой Барагшин-9 хоёр үрлээр, үдийн 10 цагт Ринчен Жүмар-25 тав хоногийн зайтай өгөхөөр 6 үрэл сэлттэйгээр 1 сарын эм өгөв.

1999 оны 2 сарын 4 өдөр. Дээрх эмнүүд сайтар тусалсан байх тул өглөөний эм болон Жүмар-25ыг хэвээр үлдээн орой Силжүд-15 зэргийг дахин 1 сарын хугацаагаар өгч явуулав.

1999 оны 3 сарын 14 өдөр дээрхи эмчилгээг хэвээр нэг сар үргэлжлүүлэв.
1999 оны 5 сарын 9 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн нэг сар
1999 оны 6 сарын 13 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн хоёр сар
1999 оны 8 сарын 2 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн нэг сар
1999 оны 10 сарын 18 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн хоёр сар
1999 оны 11 сарын 28 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн нэг сар
2000 оны 1 сарын 16 өдөр дээрх эмчилгээг үргэлжлүүлэн хоёр сар
2000 оны 5 сарын 7 өдөр эмчилгээ маш сайн туслаж эдгэрсэн тул эм өгөхийг зогсоож, өвчин дахихаас сэргийлэн Жүмар-25 гурван өдөр тутамд үдээс өмнө 10 цагт өгөхөөр 20ш үрэл өгч явууллаа.

Хоёрдугаар жишээ.
Өвчтөний нэр Жүгни. Эхлээд эмнэлэгт ирж үзүүлэхэд хоёр гарын судал балархай, голлох өвчин ходоодны хорхойт хийтэй (Полүн сиринжан), заримдаа татаж унадаг, нүд бүлтэгнэн хардаг, алерги ихэд хөдөлсөн тэргүүтэн байв.
1996 оны 11 сарын 25 өдөр. Өглөө Зово-25 хоёр үрлээр ба Сампилноров хоёр үрлээр ээлжлэн өгөх, орой Агар-8. Нэг сар өгөв.
1996 оны 12 сарын 31 өдөр. Эм туслаж байгаа тул үргэлжлүүлэн нэг сар өгөв.
1997 оны 2 сарын 23 өдөр. Үзүүлэхээр ирэх үед эм маш сайн зохисон байх тул дахин нэг сараар үргэлжлүүлэн өгөв.

Гутгаар жишээ.
Энэтхэгийн Бихар мужийн Сахарса хэмээх газраас ирсэн залуу эмэгтэй. Судалыг эхлэн шинжлэхэд цон судал бүдүүлэг түргэн лугшина. Чаг судалын хүч сул. Гол өвчин ходоод элэгний борын суурьтай. Ходоодны хий дээш цанхайсан. Цээж агсна. Үхэтхийн унадаг.

1996 оны 11 сарын 26 өдөр. Өглөө Агар-8, өдөр Самчүн (Сампилноров дээр Гарьд-5 нэмсэн найрлага) ба Рүда-6 ээлжлэх, орой Агар-8 сэлтийг нэг сараар өгөв.
1996 оны 12 сарын 29 өдөр. Шинжлэн үзэхэд эмчилгээ сайн тусалсан байх тул дахин нэг сараар сунгав.
1997 оны 1 сарын 30 өдөр. Цээжээр бага зэрэг хатгалсан байв. Өглөө Самчүн ба Юрил-13 ээлжлэх, өдөр Силжүд-15, орой Агар-8 зэргийг нэг сараар өгөв.
1997 оны 3 сарын 19 өдөр. Дээрх эмийг дахин нэг сараар өгөв.
1997 оны 5 сарын 14 өдөр. Ихэд тусалсан тул дахин нэг сар.
1997 оны 7 сарын 14 өдөр. Ихэд тусалсан. Хөл гахщрын алга ул халуун оргих тул өглөө Самнор ба Сэрдог-5 ээлжлэх, өдөр Силжүд-15, орой Агар-8 сэлтийг нэг сараар өгөв.
1997 оны 8 сарын 19 өдөр. Дахин нэг сараар сунгав.
1997 оны 10 сарын 6 өдөр. Өглөө Силжүд-15 өгч бусдыг хэвээр өгөв.
1997 оны 11 сарын 23 өдөр. Өглөө Самнор ба Сэнбрү Бадмадавжад ээлжлэх, өдөр Агар-8 ба Зово-8 ээлжлэх, орой Агар-8 зэргийг нэг сараар өгөв.
1997 оны 12 сарын 3 өдөр. Нойр муу, нэмж толгой өюддөг болсон. Ерөнхийдөө эмчилгээ зохисон тул өглөө Самнор ба Сэрдог-5 ээлжлэх, өдөр Силжүд-15, орой Бимала зэргийг нэг сараар өгөв.
1998 оны 2 сарын 1 өдөр. Дахин өглөө Самнор ба Сэрдог-5 ээлжлэх, өдөр Силжүд-15, орой Агар-8 зэргийг нэг сараар өгөв.
1998 оны 3 сарын 22 өдөр. Дахин нэг сараар сунгав.
1998 оны 5 сарын 27 өдөр. Алерги хөдлөхөөс бус унасангүй. Энэ хооронд дахин нэг сарын эм өгөв.
1998 оны 7 сарын 9 өдөр. Дахин нэг сарын эм өгөв.
1998 оны 9 сарын 27 өдөр. Дээрхи эмийг 45 хоногоор өгч, зарим хэрэгтэй үедп уухаар Пүрүлтан 20 үрлийг авав.
1998 оны 11 сарын 12 өдөр. Дахин нэг сарын эм өгөв.
1999 оны 1 сарын 12 өдөр. Дахин нэг сараар давтан өгөв.
1999 оны 6 сарын 4 өдөр. Төвд эм ууж эхлэсэнээс хойш нэг ч удаа унасангүй. Дахин нэг сарын эм давтан өгөв.
1999 оны 7 сарын 7 өдөр. Дахин нэг сараар давтан өгөв.
1999 оны 8 сарын 11 өдөр. Дахин нэг сараар давтан өгөв.
1999 оны 9 сарын 19 өдөр. Дахин нэг сараар давтан өгөв.
1999 оны 12 сарын 27 өдөр. Эдгэрсэн тул дээрхи эмээ дахин нэг сар өгч явуулан эмчилгээг дуусгав.

Дөтгөөр жишээ.
Калимпон гэдэг хотоос ирсэн Данзан гэдэг өвчтөн. Эхний үзлэгээр судал бүдүүн, сул, хоосон бөгөөд гол өвчин унах, умартуулагч.
1997 оны 9 сарын 3 өдөр. Өглөө Самнор ба Сувд-25 ээлжлэх, орой Агар-8 15 хоногоор өгөв.
1997 оны 10 сарын 15 өдөр. Өглөө Сувд-25, орой Агар-8, 15 хоног.
1997 оны 11 сарын 29 өдөр. Дээрхи эмийг дахин 15 хоног өгч, Ринчен Раднасампил сэлтийг өгснөөр сайхан эдгэрсэн.

Энэ мэтээр Төвд эмээр умартуулагч, үхэтхийх өвчнийг эмчилж тусалсан жишээ олон байхын дотроос жишээ болгон цөөн хэдийг энд өгүүллээ.

No comments:

Post a Comment

Free Hit Counter