Далай Ламын дэргэдийн оточ асан Дэнзинчойдог гуайн тухай


14-р Далай лам Дэнзинжамцын дэргэдийн оточ нар Дэнзинчойдог, Лувсанванжал гэж хоёр агуу оточ байлаа. Дэнзинчойдог гуай их оточ нь байсан. Эмийн номноос хаанаас нь бол хаанаас нь эш татаад л цээжээрээ айлддаг ёстой л жинхэнэ шүнгийн эмч хүн байв.
1912 онд өмнөд Төвдийн Лхока гэдэг газарт мэндлэж Лхаса дахь Эмнэлэг Зурхайн Хүрээлэнд 13-р Далай ламын дэргэдийн оточ Чэнравноров эмчийн ойрын шавь болж явсан гэдэг. Хятад 1959 онд Төвдийг эзэлсний дараагаар 12 жил шорон суугаад 1980 онд Энэтхэгт дүрвэн ирж Далай ламын дэргэдийн оточоор томилогдоод Дхарамсала дахь Төвд Эмнэлэг Зурхайн хүрээлэнд сууж байсан. Төвд бүү хэл дэлхий дахинд тасрах шахаад байсан эрдэнийн үрэл найруулах уламжлалын дамжлагыг залган дэлгэрүүлж олон олон улс орон заларч Төвд эмнэлгийн тухай танилцуулан өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслаж явсан ачтан оточ байлаа. Дэнзинчойдог оточийн амьдралын түүх нь The Rainbow Palace гэдэг номонд өөрийнх нь ярьсанаар англи хэл дээр хэвлэгдсэн байдаг.

Доор энэ их оточийн нэгэн видео бичлэг олдсоныг тавьлаа.

No comments:

Post a Comment

Free Hit Counter