Лувсаншадав маарамбын Солио өвчнийг эмчилсэн туршлага

Сүүлийн үед цаг үе хийгээд нийгмийн байдлаас шалтгаалан галзуурал солиорол тэргүүтэн элдэв зүйлийн мэдрэл, сэтгэл санааны өвчин их гарах бол тул Өвөр Монголын Улаанцав аймгийн алдарт Монгол оточ Лувсаншадав маарамба асаны солио өвчнийг эмчилсэн ганцхан жишээ туршлагаас хуваалцая.

ЖИШЭЭ:
Өвчтөн Ү. Эмэгтэй, 20 настай, Сөнөд баруун хошууны малчин.

Өвчний түүх ба шинж тэмдэг: 1982 оны хавар оюун санааны хүнд ноцтой сэдэлтээс болж өвчлөөд хожим нь өвчин нь улам хүндэрчээ. Эдүгээ хувцас хунараа урж тасдах, дуулж бүжиглэх, инээж уйлах нь тогтворгүй, эрий хурайгүй юм ярьж, юм хумаа балбачин, зүг чиггүй гүйнэ. Шөнөдөө нойргүй, харц нь ширүүн, байцаахад судалын лугшилт нарийн түргэн эрчимтэй, шээс нь улбар шар, хөөс ихтэй, хэл нь улбар ширүүн, цайвар шар өнгөртэй, харавтар өнгөтэй хоргослоно.

Онош: Зүрхний хий халуунаас болсон солио.

Эмнэх зарчим: Зүрхний хий халууныг арилгах, хий мэдрэлийн сүвийг нээгдүүлэн махбодыг тэгшитгэнэ. Эмчилсэн явц: Анхны долоо хоногт өглөө өлөн дээр нь Агар-15 болон Шүн Агар-8ыг ээлжлүүлэн уулгаж, үдэд Гало Манмарыг Зандан-3ын тангаар даруулан уулгаж, орой нь Агар хацарыг уулгав. Хоёрдугаар долоо хоногт өглөө нь Сэмжидэжид уулган, үдэд нь Гало Манмарыг Зандан-3ын тангаар хөлөглөн уулгаж, оройд нь Агар хачарыг уулгасанаас гадна өвчний байдлыг үндэслэн Гүргүм-13 ба Цусан хямрааны талхыг завсарт нь уулгав. Хагас сарын эмчилгээгээр өвчтөний мэдрэл сайжирч, эмчийн ятгалыг хүлээх болсон боловч эдгэрэлт нь мэдэгдэм сайн биш байв. Сүүлийн хугацаанд төөнө, түрэмийг хавсарган хэрэглэв. Үүнд оройн бэлчир, хийн бэлчир, амин судалын бэлчир, зүрхний бэлчир, хар цагааны завсарт хоёр өдөр алгасаад нэг удаа төөнөсөн буюу эдгээр бэлчирүүдийг ээлжлэн төөнөв. Гэхдээн удаа бүр 3-5 халаа нийт арван таван удаа төөнөсөнд нойр сайжирч, бие тайвширан, идээний дуршил нь өдөрөөс өдөрт сайжраад жар гаруй хоногийн эмчилгээгээр өвчин нь бүрмөсөн эдгэрчээ.

Задлалт: Солио өвчнийг хий, шар, бадган, хурмал, хордол зэргээс шалтгаалсан гэж ялгах бөгөөд олонхидоо зүрхний ажилгаа муудаж, хийн шинжийг илрүүлдэг. Иймээс зүрхний хий халуунаас болсон солиод хийн бэлчир, хар цагааны завсарын бэлчирийг төөнөхөөр дамжин, нойр үгүй, зүрх долигсох, дуршилгүй болох, сэтгэл санаа уймрах зэрэг шинжийг дарж, түгээмэл гүйгч хийн гүйдлийг сайжруулан мэдрэлийн сүвийг нээгдүүлсэн байна. Зүрх амин судланд халуун алдагдаж, сэтгэл будангуйрах, хий өвчнөөр дурдал буурахад оройн бэлчир, нурууны 6, 7 дугаар үед төөнөвөл сэтгэлийг тогтворжуулж, ухаан мэдрэлийг тодруулан, өвчнийг урхаггүй эдгээж чадахийг тус жишээнээс мэдэж болно.

No comments:

Post a Comment

Free Hit Counter