Чүсринтаг гэж юу вэ?


Лувсаншадав маарамбын Агар хачар жоронд ордог Чүсринтаг гэж юу болохыг тодруулаж өгөхийг хүссэний хариуд үүнийг бичлээ. Матарын цус гэж орчуулагдах. Зарим нь матар хэмээх амьтны цусыг хайх. Хуучны жоруудад янгирын цусаар орлуулна гэсэн ч байх. Яг үнэн хэрэгтээ халуун орны хэд хэдэн зүйл моднуудын давирхай болно. Чилисан Палисаны найрлагат орсон ч байдаг. Төвд эмийг монголчилсоны нэг жишээ энэ болдог. Хятад эмнэлэгт хэрэглэгддэг. Хятадаар Xue Jie гэнэ. Латинаар Daemonoropis Resin гэнэ.

Амтлаг, давслаг амттай. Хий, цусны гүйдлийг сайжруулах, яс хугарах, шөрмөс сунах, зөөлөн эдийн гэмтэл тэргүүтэн гэмтэл бэртэлээс болсон өвдөлтийг намдаах, цус тогтоох, шарх ужигарч баалахаас сэргийлэх, хуучирсан шархыг аниулах, мах төлжүүлэх чадалтай. Мөн түүнчлэн суулгахыг тогтоох, ходоод гэдэсний өвчинд тустай болохоос гадна хуучин модон эдлэлийг өнгөлдөг чий гэдэг маань энэ байсан байдаг. Дан ганц Хятад эмнэлэгээр зогсохгүй Энэтхэг, Араб, Өрнө зүгийн анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн байдаг.

Хятадын эмийн түүхий эдийн зах дээр хэд хэдэн зүйлийн халуун орны модноос гаргасан давирхайг Чүсринтаг хэмээн зарахаас Dracaena draco хэмээх модноос гарсаныг чанар сайн гэж үздэг. 2010 оны 6 сард Хятадын Ангуо хотын эмийн түүхий эдийн зах дээр Хятадаас гарсан бүдүүн ширэгтэй улаан нунтагЧүсринтаг нэг кило нь 70 юань байсан бол Кампучиас ирсэн сайн чанарын дээдрхи зурган дээрхи шиг нь 2000 гаруй юанийн үнэтэй байлаа.

No comments:

Post a Comment

Free Hit Counter